НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа “Эн Ди Си” төслийн хүрээнд Барилгын салбарын хүлэмжийн хийн тооллогын онлайн платформ (http://ghgconstruction.gov.mn) буюу тооллогын мэдээллийн сангийн үйл ажиллагааг дэмжих, нээлттэй танилцуулахад ашиглах дэлгэц болон иж бүрэн суурин компьютерийг яаманд хүлээлгэн өгч дэмжлэг үзүүллээ.
Монгол Улс Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүлэмжийн хийн тооллогыг барилгын салбарт хийх, өгөгдлийн тооцоог тайлагнах, нотлох болон хянах арга хэмжээний гол үзүүлэлтүүдийг тогтоох, үндэсний хэмжээнд оролцох байгууллагыг тодорхойлоход энэхүү платформ нь түлхэц болох юм.
Платформын тогтвортой ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй Эн Ди Си төслийн хамт олонд талархал илэрхийлье.
Сэтгэгдэл ( 0 )