НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас дэлхий дэх махны хэрэглээний талаарх судалгаа гаргажээ.
Судалгаанаас үзэхэд АНУ, Австрали улсууд дэлхийд хамгийн их махны хэрэглээтэй орноор тодорсон байна. Энэ хоёр улсад нэг хүнд жилд дунджаар 120 кг гаруй мах оногддог байна.
Харин Монгол, Серби, Испани, Аргентин улсууд жилд нэг хүн 100 кг мах хэрэглэдэг үзүүлэлтээр дараагийн байрт оржээ.
Эдийн засгийн хямрал ихтэй, хүн амын орлого бага, дайн дажинтай Африкийн орнууд болон Афганистан, Ирак зэрэг улсуудад махны хэрэглээ хамгийн бага байна.
Сэтгэгдэл ( 0 )