Шүүхийн 2023 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 04

Монгол Улсад 2023 онд 524 шүүгч 113 мянга 284 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс шүүхээр таслан шийдвэрлэдэг эрүүгийн гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлдэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хулгайлах, мал хулгайлах зэрэг гэмт хэрэг өмнөх оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээрх болон бусад мэдээллийг өнөөдөр (2024.03.04) “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд Монгол Улсын шүүхийн 2023 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээг Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ханддулам, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тухай мэдээллийг тус албаны дарга Х.Билгүүнзаяа нар тус тус хүргэлээ. Мөн нийслэл дэх шүүхүүдийн Тамгын газрын олон нийттэй харилцах албан хаагч нар холбогдох хэргийн мэдээлэл өгч оролцлоо.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.246) 2024 оны 03 сарын 04

Монгол Улсын шүүх 40,0 ИХ НАЯД төгрөгийг улсын орлого болгох ЁСТОЙ...Үүнийг хийж чадахгүй бол татан буугдаж, ард түмний шүүхэд зайгаа тавьж өгцгөө.........

0  |  0
Top