Исүс Христ шиг хувцасласан сүйт залууг торгожээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 04

Италид Исүс Христ шиг хувцасласан нэгэн залууг цагдаа нар торгожээ.

“Nuova Venezia” хэвлэлд бичсэнээр, хэрэг явдал Венец хотын зэргэлдээх Эзоло хотод гарчээ. Тэрбээр хуримынхаа өмнө найз, нөхдийн хамтаар “The Passion of the Christ” киноны Исүсийн загалмай үүрч явдаг хэсгийг тоглохоор шийдсэн байна. Олон зуун жуулчин, оршин суугчийн нүдэн дээр Исүс шиг цагаан өмсгөл өмссөн залуу модон загалмай үүрэн явжээ. Үүнийг хууль хүчнийхэн бурхныг доромжилсон хэрэг хэмээн үзэж, загалмайг хураан, сүйт залууг 200 еврогоор торгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top