Өмнөд Солонгос БНАСАУ-тай хиллэдэг хилийнхээ ойролцоо буудлагын сургуулилт хийжээ.
Энэ нь БНСУ-ын сүүлийн зургаан жилд Хойд Солонгостой хиллэх хил дээрээ анх удаагаа хийж байгаа их бууны сургуулилт болж байна. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар Өмнөд Солонгосын цэргийнхэн К9 болон К105А1 өөрөө явагч их буугаар 140 орчим удаа бууджээ.
Сургуулилт Кёнгидо болон Канвондо аймгийн хил орчмын полигонд болсон бөгөөд хурцадмал байдлыг бууруулах тухай Солонгос хоорондын Цэргийн хэлэлцээрийг түр зогсоосны дараа сургуулилт дахин сэргэснийг хэвлэлүүд онцолжээ.
Өмнөд Солонгосын арми хил орчмын бүсэд цэргийн сургуулилтыг тогтмол хийнэ гэсэн мэдээлэл ч байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )