Жүжигчин, дуучин Женнифер Лопес болон Бен Аффлек нар хоёр тийш болж байгаа гэх мэдээлэл цацагдаад удаагүй байгаа ч Жэйлогийн өөр эртэй гар гараасаа барин дотно яриа өрнүүлж буй нь папарацид өртжээ.
Тэрээр өнгөрөгч баасан гарагт "Unstoppable" киноныхоо нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бөгөөд үдэшлэгийн үеэр жүжигчин Мэтт Дэймонтой тун ч дотно яриа өрнүүлж буй нь ийнхүү цацагдсан байна. Уг киног жүжигчин Бен Аффлек болон Мэтт Дэймон нарын хамтран байгуулсан "Artists Equity" хэмээх кино компани бүтээсэн бөгөөд киноны гол дүрд Жейло тогложээ.
Киноны нээлтийн арга хэмжээнд Бен Аффлек ирээгүй хэмээн эх сурвалжууд дурджээ. Жэйлотой гар гараасаа барилцан суусан жүжигчин Мэтт Дэймоний хувьд нээлтэд эхнэрийн хамтаар ирсэн бөгөөд Жэйло болон Мэтт Дэймон нар зөвхөн найз нөхөд, хамтран ажиллагсдын харилцаатай хэмээн ойр, дотнынхон нь дурдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )