Жүжигчин, дуучин Селена Гомес найз залуу болох Бенни Бланкогийнхоо тухай болон хоорондын харилцааныхаа тухай саяхан хэвлэгдсэн "Vanity Fair" сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ.
Тэрээр найз залуугийнхаа тухай "Би өмнө нь хэзээ ч ингэж хайрлагдаж байгаагүй юм шиг санагддаг. Тэр амьдралд минь гэрэл гэгээ цацруулаад л ороод ирсэн. Тэр миний хамгийн сайн найз, би түүнд бүхнээ ярих дуртай" гэжээ.
Хосуудыг сүй тавьсан гэх цуурхал гараад буй. Селена Гомес энэ тал дээр хариулт өгөөгүй ч хүүхэдтэй болох төлөвлөгөөнийхөө тухай уг ярилцлагынхаа үеэр дурдсан байна. Энэ тухай тэрээр "Би энэ тухай урьд өмнө нь хэзээ ч ярьж байгаагүй. Харамсалтай нь би хүүхэд тээх боломжгүй байгаа. Надад эрүүл мэндийн олон асуудал тулгараад байгаа нь хүүхдийн амь насыг эрсдэлд оруулах болно. Энэ нь намайг хэсэг хугацаанд хямрааж, гашуудахад хүргэсэн. Ээж болохын тулд үхэхээс ч буцахгүй хүмүүст тусалдаг газрууд байдаг нь үнэхээр талархалтай санагдсан. Би эдгээр хүмүүсийн нэг. Тиймээс энэхүү аялал ямар байх бол гэдэг маш сонирхолтой байгаа. Байгалаараа жирэмслэхээс жаахан өөр ч гэлээ" гэжээ.
Түүний хувьд 2013 онд чонон хөрвөсөөр өвчилж, 2017 онд бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орж, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудтай тэмцсэн. Энэ түүнийг ийнхүү хүүхэд тээх боломжгүй болгосон ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн залуутай учирчээ, азтай л хүүхэн юм