Б.Мягмар: "Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв”-ийг Хан-Уул дүүрэгтээ байгууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 18-р тойрог Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Бямбасүрэнгийн Мягмар Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой төвийн нээлтийн ёслолд оролцлоо. 

Уг төвийн тухай тэрээр ""Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв”-ийг Хан-Уул дүүрэгтээ байгууллаа. ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүддээ зориулан гарааны бизнес эрхлэгчдийг бойжуулах зорилготой тус төвийг ХУД-ийнхээ 12-р хороонд байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус төв нь:

  • Оёдлын цех
  • Эсгийн урлалын цех
  • Арьсан урлалын цех
  • Хэвлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд Нийслэлийн ОНХС-ын хөрөнгөөр иргэддээ шинэ ажлын байр бий болгохоор санаачлан хэрэгжүүллээ.

Тус төвийн байгуулахад дэмжиж ажилласан УИХ-ийн гишүүн Ж.Алдаржавхлан, ХУД-ийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам болон О.Долгормаа багш нартаа талархал илэрхийлье. Энэ төвд ирж ажиллахыг иргэддээ уриалж байна" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top