Жүжигчин И Бён Хоны хүүгийн бичлэг шуугиан тарив

Ж.Сондор | Zindaa.mn
19 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэг болох И Бён Хон болон И Мин Жон нарын гэр бүл үлгэр жишээ гэр бүл гэдгээрээ алдартай. 

Хосууд 2013 онд хуримаа хийж, 2015 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан. Тэдний том хүү энэ жил 9 нас хүрч буй бөгөөд түүний бичлэг олны анхаарлыг ихээр татаад байна. Сагсны тэмцээнд оролцож буй тэрээр аавтайгаа тун ч төстэй харагдах агаад урьд өмнө нь олон нийтийн хэрэгслээр цацагдаж байгаагүй түүний төрх ийнхүү олны анхаарлыг татжээ.  

Бичлэг дээр 99 дугаарын өмсгөлтэй тоглож буй хүүгээ дэмжихээр И Мин Жон ирсэн байгаа нь мөн харагдах аж. 

Үлгэр жишээ болсон хосууд өнгөрөгч 12 дугаар сард хоёр дахь хүүхдээ өлгийдөн авч, охинтой болсноо зарласан. Жүжигчин бүсгүй удаан хугацааны турш урлагаас хөндийрсөн. Дэлгэцнээ үгүйлэгдэж байсан тэрээр өнгөрсөн онд "Switch" киногоор дэлгэцнээ эргэн ирж шүтэн бишрэгчдээ баярлуулсан бол жүжигчин И Бён Хоны хувьд "Squid Game" киноны хоёрдугаар бүлэгт тоглосон нь тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж буй билээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.40.37) 22 минутын өмнө

ХӨӨРХӨН ХҮҮ БАЙНА.

2  |  0
Top