Жи Ён, Хван Жэ Гён нар МЭДЭГДЭЛ гаргалаа

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын T-ara хамтлагийн гишүүн Жи Ён болон бэйсболын тамирчин Хван Жэ Гён нар хоёр тийш болсон гэх таамаглал хэдэн сарын өмнөөс гарч эхэлсэн. Энэхүү цуу ярианаас хэдэн сар зайлсхийсний эцэст хосууд гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгсөн болохоо зарлаж, тус тусын мэдэгдлээ хийлээ. 

Дуучин Жи Ёны мэдэгдэлд "Сайн байцгаана уу. Жи Ён байна. Юуны өмнө та бүхэнд таагүй мэдээ дуулгах гэж буйдаа хүлцэл өчье. Хван Жэ Гён бид хоёр хоёр тийш болохоор шийдэн, одоо шүүхээс эвлэрүүлэн зуучлах шатандаа явж байгаа. Энэхүү асуудалд та бүхнийг эрт дүгнэлт хийгээсэй гэж хүсэхгүй байна. Цаашид та бүхэнтэйгээ илүү сайхан мэдээтэй эргэн уулзахыг хичээх болно, баярлалаа" гэжээ. 

Тамирчин Хван Жэ Гён мөн энэхүү асуудалд өөрийн байр суурийг илэрхийлэн "Жи Ён бид хоёр зан аашийн ялгаатай байдлаас болоод удаан бодсны эцэст салахаар шийдсэн. Бид аль хэдийнэ Сөүлийн гэр бүлийн шүүхэд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтээ өгч, эвлэрүүлэн зуучлуулах шатандаа явж байгаа. Шүүх хурлыг эв найрамдалтай дуусгахаар төлөвлөж байгаа. Бидний хосын харилцаа дуусгавар болсон хэдий ч бид нэг нэгнийхээ ирээдүйн замд дэмжлэг үзүүлсээр байх болно. Та бүхнийхээ урмыг хугалсанд чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна" хэмээсэн байна. 

Уг мэдэгдлийн дараа дуучин Жи Ён өөрийн инстаграм хуудаснаас өөрсдийнхөө хамтдаа авахуулсан зураг, холбоотой дүрс бичлэг зэргээ устгажээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top