“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 05

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Ирээдүйн хотын иргэд” төсөл хэрэгжиж эхэллээ. Уг төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдыг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамруулна. Ингэхдээ хотын дэд бүтэц, урлаг соёл, төрийн үйлчилгээний зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцуулж аялуулах юм. Үр дүнд нь сурагчдад хотын соёлыг төлөвшүүлж, байгаль экологийн боловсрол болон мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой.

Төслийн эхний аялалд нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн 8 дугаар ангийн 80 сурагч оролцож, нийслэлийн Бизнес, инновацын хөгжлийн газрын харьяа HUB төв, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Ус, дулаан дамжуулах 43 дугаар төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. “Ирээдүйн хотын иргэд” төсөл цааш үргэлжилнэ гэж НЗДТГ-ЫН Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top