УИХ-ын намрын чуулганд 100 гишүүн ирж, 79.4 хувийн ирцтэй эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
4 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүн бүхий УИХ-ын анхны ээлжит чуулган өнөөдөр /2024.10.01/ нээлтээ хийж байна. 

2024 оны намрын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайд нар, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд урилгаар оролцож байна. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар заасан байдаг. 

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд 100 гишүүн ирж, 79.4 хувийн ирцтэйгээр эхэлж байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.179.35) 2 цагийн өмнө

BOOWN XXI80955877TAALAMJTAI LAW TEGI

0  |  0
S(66.181.179.35) 2 цагийн өмнө

ANUSDI80955877XUCHINDUULI

0  |  0
zzzz(59.153.113.240) 15 минутын өмнө

jagsaaltyn orkuud irsengui dee

0  |  1
Top