ӨГЛӨӨНИЙ МЭНД!

3 цагийн өмнө

Өнөөдөр 2024.10.05.

Өнөөдөр Дэлхийн Багш нарын өдөр. Вануатуд өнөөдөр Үндсэн хуулийн өдөр бол Боливд Инженерүүдийн өдөр, Португалд Бүгд найрамдах улсын өдөр, Индонезид Зэвсэгт хүчний өдөр, Тажикистанд Төрийн хэлний өдөр юм.

Энэ өдөр Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонов, Америкийн жүжигчин Дэниел Болдуин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт жүжигчин Кейт Уинслет, авто уралдаанч Майкл Марио Андретти, Канадын хоккейч Марио Лемьё, Патрик Руа, Их Британийн жүжигчин Гай Эдвард Пирс, Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1925 оны энэ өдөр БНМАУ-ын III Бага хурал хуралджээ.

1942 оны энэ өдөр Монгол Улсын анхны их сургууль байгуулагджээ. МУИС-ийн нээлт “Ленин” клубт болж, Ерөнхий сайд Х.Чойбалсан, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, Улаанбаатар хотын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд нар оролцож, үг хэлжээ.

2010 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд хэмжээний VIII уулзалтад оролцов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1910 оны энэ өдөр Португал бүгд найрамдах улс болжээ.

1954 оны энэ өдөр Югослав болон Итали улс Триестийг тойрсон маргаантай газар нутгийг хуваажээ.

1962 оны энэ өдөр Их Британид “Beatles”-ын анхны сингл “Love Me Do” гарав.

1969 оны энэ өдөр ВВС телевизээр “Монти Пайтоны нисдэг цирк”-ийн анхны тоглолт гарчээ.

1993 оны энэ өдөр Борис Ельцин Орост сөрөг хүчний нам, сонины үйл ажиллагааг хориглож байжээ.

2008 оны энэ өдөр Киргизэд 75 хүний амь насыг авч одсон газар хөдлөлт болсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top