С.Амарсайхан: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бүсүүдэд хуралдана

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 03

 

Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан болов. Хуралдааны дүнгээр Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

С.Амарсайхан: Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны энэ оны анхны хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. Тухайлбал, бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог илүү боловсронгуй, оновчтой болгох

-Бүс, орон нутгийн эдийн засгийг тэнцвэржүүлэх, тэр дундаа бүсийн удирдлагын тогтолцоог илүү оновчтой болгох, бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр бүсийн зөвлөлийг байгуулах -Бүсийн зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх

-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн салбарын бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах

-Бүсчилсэн хөгжлийн зөвлөлдөх уулзалтуудын бүс, орон нутгуудад зохин байгуулж, энэ оны гуравдугаар сараас эхлэн баруун бүс, Баян-Өлгий аймгаас эхлэн зохион байгуулах

-Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтыг хангах хүрээнд зохион байгуулж байгаа зөвлөгөөнд Монгол Улсын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж, бүсүүдэд хуралдах, тодорхой шийдвэрүүдийг гаргах, бүсийн хөгжлийг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах арга хэмжээ авна.

2025 оныг бүсчилсэн хөгжлийн үйл ажиллагааны бодитой хэрэгжилтийг хангасан ажил хэрэгч төлөвлөгөө гаргалаа гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top