Парист өөртөө бичсэн захиагаа 20 жилийн дараа авах боломжтой кафе нээгдэв

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 17

Парис хотноо үйлчлүүлэгчид нь өөрөө өртөө захиа бичиж, 20 жилийн дараа авах боломжтой нэгэн өвөрмөц кафе нээгджээ.

Café Pli үйлчлүүлэгчид захиагаа бичсэний дараа лаагаар битүүмжилж, кафены хананд байрлуулсан шуудангийн хайрцагт хийдэг байна. Ингэхдээ дугтуйн дээр хүргэх огноог бичсэн байх ёстой бөгөөд үйлчлүүлэгчдийн хүссэнээр захиаг нь жил, таван жил, 20 жилийн дараа хүргэх сонголттой. Эл сонирхолтой үйлчилгээний өртөг нь захиаг хадгалах хугацаанаас шалтгаалан нэг жилийнх 15 евро, таван жилийнх 25 евро, 20 жилийнх 45 еврогийн үнэтэй гэнэ.

Хэрэв үйлчлүүлэгч оршин суугаа хаягаа өөрчилсөн бол захиаг хүргэх хаягаа шинэчлэх боломжтой. Ийм төрлийн үйлчилгээ явуулдаг Өмнөд Солонгосын кафенаас санаа авсан тухай Café Pli -ийн эзэн Женевьеве Ландсманн ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu