Далайд гарцгүй ч хөгжиж болж байгаа Узбекистан

Админ | Zindaa.mn
2025 оны 02 сарын 13

БУТАРХАЙ МӨНГӨНИЙ ОРОН БУЮУ САМАРКАНД

    Узбекистанд буугаад хамгийн эхэнд мэдэрсэн зүйл бол мөнгөний ханш байлаа. Тус улсын мөнгөн тэмдэгтийг сум гэх агаад нэг доллар 13000 сумтай тэнцэнэ. 100 долларын ганцхан дэвсгэрт 1.300.000 сум буюу багсайсан их “самарканд” болно. Монголчууд бид хар яриандаа хэзээнээс ч юм, бутархай мөнгийг самарканд хэмээн ярьж хэлж хэвшсэн нь цаанаа ийм ёгт утгатай байжихуй. Манайд нэг ам.долларын дэвсгэрт төгрөгт шилбүүлбэл 35 боодол нэгтийн дэвсгэрт болно гэж бодохоор үндсэндээ Узбекистанаас ялгаагүй гэсэн үг. Гэвч Узбекистаны мөнгөн тэмдэгтийн сулрал, манай төгрөгийн сульдаа хоёрын утга нь ондоо. Манай улсын тухайд тун тодорхой, ойлгомжтой эдийн засагтай. Бидэнд үйлдвэрлэдэг юм бараг л байхгүй. Импортоор л аж төрж буй орон. Харин Узбекистаны хувьд нөхцөл байдал арай өөр. Тэд сүүлийн жилүүдэд экспорт, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, гиперинфляци гэгчийн аюулаас холдсоор яваа улс. Гиперинфляци гэгч нь мөнгө үнэгүйдэхийг хэлдэг. Энгийнээр хэлэхэд энэ нь мөнгөн тэмдэгт хэвлэсэн цаасныхаа ч үнэд хүрэхгүй болохыг хэлдэг ажээ. 2008 онд Зимбабве улсад нэг талх 200 тэрбум зимбабве доллар хүрсэн нь гиперинфляцийн дээд хэмжээ хэмээн тооцогддог.

      Энэ бүхнийг тоочсоны учир нь Узбекистан улс манай улстай адилхан л хүндрэл бэрхшээлийн дундуур хөлөө олж, хөгжлөө хайж яваа гэдгийг илэрхийлэхийг зорьсон билээ. Гэвч далайд гарцгүй, хөгжиж байгаа орнууд хэмээгдэж Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог зэрэг адил нөхцөлд энэ улс хөгжлөөрөө Монголыг хойноо орхих төлөвтэй яваа юм. Үүнийг илтгэх баримтууд нь, Америкийн автомашины “Женерал Моторс”, “Шевролет” үйлдвэр машинаа энд угсарч, БНСУ-ын “Самсунг”, “Тэү” групп бүх электрон бараа, зурагтыг үйлдвэрлэж, хөвөн тариалалтаараа дэлхийд айргийн тавд, алт, зэс, уран, шатдаг хий олборлолтоор дэлхийд эхний аравт багтдаг. 3600 км төмөр замтайгаас 620 км нь цахилгаанжсан. Энэхүү төмөр замаараа улсынхаа томоохон хотуудыг хооронд нь болоод бүх хөршөө холбочихсон. Ташкент-Самаркандын чиглэлийн хурдан галт тэрэгтэй. Ташкентээс Москва, Токио, Сингапур, Лондон, Нью-Йорк хотууд руу шууд нисэх боломжтой. Мөн Дундад Ази дахь метротой хотуудын нэг. Зөвхөн эдгээр баримт нь Узбекистаныг манай улсаас илүү хөгжилд хүрснийг илтгэж байна. Тусгаар тогтнолоо 1990 онд л зарлаж байсан энэ улсын амжилт атаархаж, гайхан шагшихаар хэмжээнд биш ч гэлээ, Монгол Улсын хувьд хөгжиж буй туршлага, боломжоос нь суралцахуйц, үлгэрлэхүйц түвшинд байна гэдэг нь хараажаар илт.

МОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ ШИНЭ НӨХЦӨЛ

    Манай улс, Узбекистан улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон ч хоёр улсын харилцаа сүүлийн 2-3 жилд эрчимтэй идэвхжиж байна гэж хэлж болно. 2023 онд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг Узбекистан улсад ажлын айлчлал хийж, тус улсад Элчин сайдын яам байгуулахаар болсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Узбекистаны Ерөнхий сайд А.Н.Ариповтой албан уулзалт хийжээ. Ингээд 2024 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын харилцааг эрчтэй, хурдтай урагшлахад үлэмж нөлөөлжээ. Энэ сарын 07-08-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа. Хуралдаанаар өмнө нь яриа хэлэлцээрийн түвшинд байсан цөөнгүй ажлуудыг эцэслэн урагшлуулж чадсан байна. Монгол Улс, Узбекистан улстай хийсэн гадаад худалдаа 2019 оноос хойш тогтвортой өсөж, 2024 онд 10.6 сая ам.доллар болж, 2023 онтой харьцуулахад 5.6 хувь өссөн. Узбекистан улсын эрэлт хэрэгцээ, хүн амын тоо, манай оронтой худалдаа хийх хүсэл сонирхол зэргийг харгалзан үзвэл үүнээс ч их боломж мэдээж бий. Узбекистан улс 38 сая хүн амтай бөгөөд жил бүр 1 сая хүнээр нэмэгдэж буй зах зээл. Хоёр улсын хооронд худалдааг хөгжүүлэхийн тулд худалдааны төв байгуулах, ачаа тээвэр, худалдааг хөнгөвчлөх, транзит тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, авто болон агаарын тээврийн таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг шийдэх ёстой асуудал олон байсан. Монголын талаас Шадар сайд С.Амарсайхан, Узбекистаны талаас Ерөнхий сайдын орлогч Ж.А.Ходжаев нар тэргүүлсэн комиссын хурлаар тодорхой шийдвэрүүд гарлаа. Юун түрүүнд, Улаанбаатар, Ташкентийн чиглэлд агаарын шууд нислэг үйлдэж эхлэх дээр харилцан санал нэгдэж, энэ оны хоёрдугаар хагаст хуваарьт шууд нислэг эхлүүлэхээр болов. Энэ бол хоёр орны худалдаа, цаашлаад аялал жуулчлал, хамтын ажиллагааг огцом нэмэгдүүлэх хөшүүрэг болох нь дамжиггүй. Учир нь хоёр орны иргэд аль аль талдаа визгүй зорчих эрхтэйгээс гадна ямар нэгэн гурав дахь улсын хилээр дамжихгүйгээр ирж очих боломж бүрдэж байна. Мөн Монгол, Узбекистаны ачаа тээвэрлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор талууд 2025 онд Ташкент – Бишкек – Өрөмч – Улаанбаатар чиглэлийн авто коридор, шинэ маршрутыг тогтлоо. Энэ нь хоёр улсын бизнес эрхлэгчдэд нэн таатай, сэтгэлд нь нийцсэн шийдвэр гэдэг нь тухайн өдрүүдэд Ташкент хотноо болсон хоёр орны бизнес форумд оролцогчдын сэтгэгдлээс мэдрэгдэж байлаа. Одоогийн маршрут нь ОХУ-аар дайран өнгөрдөг бөгөөд Узбекистанаас Монгол Улс руу тээвэр хийхэд багадаа 10 хоног зарцуулдаг аж. Тэгвэл шинэ маршрут нь энэхүү тээврийг 5 хоногт л хийх бололцоог олгохоос гадна хоорондын зайг 1000 километрээр товчлох юм. Энэ нь тээврийн зардлыг багасгаж, Узбекистанаас Монголд, Монголоос Узбекистанд нийлүүлэгдэх барааны үнэд ч эергээр нөлөөлнө. Тус замаар тээвэр хийх эхний авто цувааг тун удахгүй Узбекистанаас илгээхээр тохиров.

“ТОРГОНЫ ЗАМ”-ЫН УЛБАА

      Тэртээ 13 дугаар зуунд монголчууд бид Торгоны замыг эзэрхэж асан билээ. Тэрхүү Торгоны зам нь одоогийн Самарканд, Бухар, Бишкекийг дайран өнгөрч, түүгээр Ази, Европыг хооронд нь тэтгэсэн асар их эд агуурс тээвэрлэгдэн урсах ажгуу. Тэгвэл Узбекистанаас Монголын зүгт чиглэх шинэ маршрут нь шинэ торгоны замыг бэлгэдэх мэт сэтгэгдлийг үүтгэж, энэ газар оронд эртний өвөг дээдсийн минь тээж авчирсан бодлого өдгөө ч энх тайван, эелдэг найрсаг үргэлжилж буй хэмээн төсөөлөхөд хүргэж байлаа. Самарканд хотноо Төмөр хааны бунхант цогцолборыг үзэж сонирхсоныхоо дараа комиссын хуралдаанд оролцохоор очсон төлөөлөгчдийн минь сэтгэл ихэд хөдөлсөн нь тэрхүү далд бахдал сэрснийх байв.

      Төлөөлөгчдийг тэргүүлж яваа Шадар сайд С.Амарсайхан энэ талаар “...Бидний өвөг дээдэс, ихэс хаадууд дипломатч хүмүүс байсан. Жишээ нь 1218 онд Чингис хаан худалдаа хийх зорилгоор 500 тэмээтэй 450 худалдаачныг элчийн хамт илгээснийг тухайн үеийн Хорезмын хаан эд барааг нь хурааж, бүгдийг цаазласнаар наашаа дайлаар мордох шалтгаан нь болсон байдаг. Хэдийгээр тийм эсэргүүцэлтэй тулж байсан ч Чингис хааны бодлого агуу их байсан учраас одоогийн Казахстан, Узбекистан, Азербайжан зэрэг улс орнуудыг нийлүүлсэн том гүрнийг дайлан авч, энэ нутагт 100 гаруй жил энх тайвныг тогтоон засагласан байдаг. Чингис хаан эв найртай, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг бий болгож, бие биедээ хүндэтгэлтэй аж төрж амьдрах ёсыг л санал болгосон нь явсаар дэлхийн амар амгалангийн ёс, жаяг, дүрэм журам болжээ. Тийм жишгийг л бид дэлхийд тогтоож байлаа шүү дээ” хэмээн ярьлаа. “Өвөг дээдсийнхээ үйл хэргээр ийнхүү бахдсан нь өнөөгийн цаг үе, одоогийн нөхцөлтэй хэрхэн холбогдох билээ?” гэж уншигч авхай та асууж магад. Хариулт нь, өнөө ч бид дэлхийн олон улс оронтой харилцан үр ашигтай худалдаа, наймаа хийж, эв найрамдууг хүсэх бөлгөө. Үүний шалтгаан нь ч тодорхой. Улс орны бодлого, харилцаа зөвхөн дотооддоо эргэж биш, гадагшаа тэлж хөгжих ёсон бий. Манай улс жилдээ 25-30 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг.

Тэдгээрээс гарч байгаа малын гаралтай ноос ноолуур, арьс шир, дайвар бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, технологийн түвшнийг ахиулах, эргээд экспортын орлогоо нэмэгдүүлэх бүрэн бололцоо бий. Эдийн засгийн эргэлтэд орж байгаа 30 сая малынхаа 30 хувийг л бид дотооддоо боловсруулж чадаж буй. Тэгвэл үлдсэн 70 хувийн орон зай нээлттэй. Экспорт гэдэг нь зөвхөн бараа бүтээгдэхүүн, мал хуй, алт зэсээ гадаад орнуудад зарах, худалдах, санал болгохыг хэлэхгүй. Энэ мэт өөрт байгаа сул орон зай, боломжуудаа ч санал болгохыг, ашигтай хувилбараар хамтрахыг хэлж бас болно. Энэ хүрээнд Монгол Улсаас Узбекистан Улсад үхэр, бог малын түүхий арьс экспортлох, эдгээр түүхий эдийг Узбекистаны дотоодын үйлдвэрүүдэд боловсруулж, бэлэн бүтээгдэхүүнийг бүс нутаг болон Европын зах зээлд нийлүүлэх гарц шийдлийг ярилцсан юм. Шадар сайд С.Амарсайханы айлчлалын үр дүнд хоёр улс өөрийн худалдааны төвийг Улаанбаатар болон Ташкент хотод нээх, Монголоос Узбекистан улсад малын үүлдэр, угсааг сайжруулах, ноолуурын чиглэлийн нийт 100 мянган толгой хонь, ямааг нийлүүлэх, Узбекистаны жимс, жимсгэнийн модны суулгацыг Монголд нутагшуулах, говийн бүс нутагт цэцэрлэгжүүлэлтийн загвар аж ахуйг байгуулах, шинэ суулгацын хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, биотехнологи, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон ажлыг эхлүүлэхээр болсон. Монгол Улс өдгөө 150 гаруй оронтой гадаад худалдаа хийж, экспорт импортыг эрхэлж буй. Энэхүү экспорт, импортын бүтцийг харвал уул уурхайн бүтээгдэхүүн дийлэнхийг эзэлж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын зүгээс уул уурхайн бус экспортыг дэмжсэн бодлого хэрэгжүүлсний үр дүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байгаа гэх нааштай дүр зураг харагдаж эхэлжээ. Хөдөө аж ахуйн салбар дахь экспортын орлого жилдээ 980 сая долларт эргэлдэж байгаа бол эсрэгээрээ импортын хэмжээ 3 тэрбум ам.доллар хавьцаа байгаа аж. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаа хэрэгжиж байгаа ирэх дөрвөн жилд экспортын орлогыг 3 дахин нэмэгдүүлэх, харин импортоо 30 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлээд буй. Үүнийг биелүүлэх үр дүнтэй айлчлал, уулзалт хэлэлцээрүүд үргэлжилсээр байгаагийн нэг нь Бүгд Найрамдах Узбекистан Улсад болсон хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хурал болов.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б зар гэж олон жил о(197.211.63.154) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
Б зар гэж олон жил о(197.211.63.154) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
Ганаа(202.126.89.237) 2025 оны 03 сарын 13

ОХУ-д гэмт хэрэгт холбогдсон, маш аюултай гэмт хэрэг хийсэн залуусын хамгийн ихийг Узбекистаны иргэд байдаг. Сайн бодож шалгах хэрэгтэй. Хэдэн жилийн дараа лалын шашны залуусаар дүүрэх вий дээ....

2  |  0
DR. ADITYA(105.113.18.202) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
DR. ADITYA(105.113.18.202) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
zzzz(103.212.118.197) 2025 оны 03 сарын 13

mongol khunii khogiin zan kharakter , setgekhuitei baikhad yaj khugjinu duu , yum khiie gekheer uuriin ulsyg unagakh geed baidag orkuud duuren baikhad

1  |  0
zzzz(103.212.118.197) 2025 оны 03 сарын 13

mongol khunii khogiin zan kharakter , setgekhuitei baikhad yaj khugjinu duu , yum khiie gekheer uuriin ulsyg unagakh geed baidag orkuud duuren baikhad

1  |  0
Zochin(202.126.91.116) 2025 оны 03 сарын 13

Haha manaih shig awilag ihtei zaluuchuud n bvgd so gadaadad 5 say hvn amtai turshlaga sudalj gej irsiin bhdaa mgl yaduu murtluu dollariin ter bumtan ihtei turshlaga sudalnaa gesen bhdaa

1  |  0
Close menu