
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар "Улсын төсвөөс санхүүждэг эмнэлгүүд тус тусдаа тендер зарлаж, нэг эмийг өөр өөр үнээр худалдан авдаг. Үүнийг нэг цонхонд шилжүүлж, эмийг нэг үнээр худалдан авдаг болгоно. ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр 669 эм худалдаалдаг. Эдгээр дунд ДЭМБ-д бүртгэлгүй, эмнэл зүйл зөвлөмжид байхгүй эмүүд байна.
Тодорхой нэр заасан улсаас бусад гуравдагч улсаас ирж буй чанаргүй эмийн хөнгөлөлтийг бууруулж, чанартай эмийг иргэдэд хүргэх зохицуулалт хийнэ.
Эмнэлгийн чанарууд харилцан адилгүй байна. Энэ нь бүтээмж муу байгааг илтгэж байгаа юм. Удирдлагууд муу, хүний нөөц нь хэтэрсэн, зарим эмнэлгүүдэд захиралын ажлын албатай байна. Энэ бол шаардлагагүй. Эмнэлгийн зардлыг өсгөж байна. Үүнийг зохицуулснаар 20 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )