ЗАСАГ | Эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоог хэлэлцэнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 04 сарын 15

 

Засгийн газрын ээлжит хуралдаан (2026.04.15) эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг нийт 20 асуудлаар хуралдаж байна.

Тухайлбал: 

  • "Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагийн санаачлан боловсруулсан Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
  • Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлээс санаачлан боловсруулсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт ,
  • Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
  • "Улсын үзлэгийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.47.110) 2026 оны 04 сарын 15

УЧРАЛ АА ………..Цалингийн зэрэгцээ Аймаг, Улсын том эмнэлгүүддээ 10. 10 Томограф, MRI гэх мэт чухал аппарат авч өгөөд эмнэлгийн Квотыг устгачихвал чи сайн сайд байх болно. Үүнийг хийж чадахгүй бол яг одоо зайлаад өг……….

0  |  0
сонгогч(202.9.47.110) 2026 оны 04 сарын 15

УЧРАЛ АА ………..Цалингийн зэрэгцээ Аймаг, Улсын том эмнэлгүүддээ 10. 10 Томограф, MRI гэх мэт чухал аппарат авч өгөөд эмнэлгийн Квотыг устгачихвал чи сайн сайд байх болно. Үүнийг хийж чадахгүй бол яг одоо зайлаад өг……….

0  |  0
Top