Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 гэмт хэрэг бүртгэгджээ

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 04 сарын 15

 

Хоногийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ГЭМТ ХЭРЭГ 13 бүртгэгдсэн

Эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар 2700 нэгжээс 14,000 нэгжээр торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих_эрхийг_хязгаарлах, зургаан сараас гурав хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг.

Иймд Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.106) 2026 оны 04 сарын 15

Торгууль шийтгэл нь багадаад бнашдээ хотын дарга согтуучуудаас мөнгө босгооч

0  |  0
Top