Пелегээс Иньеста хүртэл | Бизнесмен болсон хөлбөмбөгчид

Б.Сэцэн | Zindaa.mn
5 цагийн өмнө

Дэлхийн алдарт “1xBet” брэнд алдрын оргилд хүрсэн хөлбөмбөгчид хэрхэн амжилттай бизнесмен болсон тухай товч мэдээлэл хүргэж байна.

Пеле: Мөнхийн брэнд

Хөлбөмбөг гэх спортоос дэлхий даяар арилжааны брэнд болтол алдаршсан анхны тамирчин бол яах арга байхгүй Пеле юм. Тэрээр 1975 онд тухайн үеийнхний санаанд ч багтамгүй их мөнгөөр Нью-Йорк Космос клубт нэгдэж байлаа. Домог болсон Пеле зодог тайлсныхаа дараахан зар сурталчилгаанаас мөнгө гээчийг юүлж эхлэв. Түүнтэй хамтран ажилласан Пума, Пепси, Эмиратес брэндээс гадна чалх сайжруулах Виагра эм хүртэл багтана.

Тэрээр өөрийн гэсэн “Кафе Пеле” гэх брэнд хөгжүүлээд зогсохгүй өөрийнхөө зургийн эрхийг бусад агентлагуудад худалддаг менежментийн компани хүртэл байгуулав. Ийнхүү Пеле өөрөө худалдааны тэмдэгт болсон юм. Пелегийн нүүр царай сурталчилгааны хэрэгсэл болж тусгай зөвшөөрлий дагуу хөлбөмбөг, хувцас хэрэглэл, гутал, цөөн тоогоор үйлдвэрлэдэг цаг болтлоо өргөжсөн билээ.

Хэдийгээр Пеле гэх хөлбөмбөгчний замнал дууссан ч зодог тайлсныхаа дараа хэдэн арван сая ам.долларыг олж чадсан юм. Түүний нэр одоо ч мөнгөний урсгал хэвээр байна. Бразилын шинэ үеийн нүүр царай болж нэгэн үеийг төлөөлдөг Неймарын гэр бүлийнхэн Пеле брэндийн эрхийг худалдан авч цааш хөгжүүлж байна.

Роналдо: Спорт, санхүү, энтертейнмент

Бразилийн Роналдо бол “R9” гэх брэндийг бий болгон ухаалаг удирдлага, оновчтой санхүү бүртгэлийн ачаар олон брэндийг бүрдүүлж чадсан юм. Үүнд “Покер Старс” компанитай хамтран “Роналдо ТВ” бий болгож покерийн тэмцээн уралдаануудыг шууд дамжуулах болов. Түүнчлэн зар сурталчилгааны гурван ч томоохон агентлаг байгуулаад зогсохгүй, буяны үйлсэд гар сунгадаг “Роналдо Сан” хүртэл байгуулсан юм.

Роналдо 2011 онд “9ine Sports & Entertainment” компанийг байгуулж, Неймар зэрэг өсөж яваа дэлхийн одуудтай гэрээ байгуулан олон төрлийн спортын арга хэмжээ, контент бүтээх болов. Энэ хооронд хөлбөмбөгийн спортоосоо ч холдоогүйгээр үл барам Бразилийн алдарт “Крузейро”, Испанийн “Реал Вайадолид” клубийн дийлэнх хувьцааг эзэмшдэг юм.

Дони: Барилга угсралт

Бразилийн шигшээ багийн хаалгач асан Дони хөрөнгөө нэгэн сонирхолтой бизнест хөрөнгө оруулжээ. Тэрээр 2013-2014 онд хоёр удаа зүрхний шигдээс болж АНУ руу нүүхээс өөр аргагүй болсон юм. Чухам энэ нь бизнесийн шинэ санаа төрөх үндсийг тавьж барилга угсралтын бизнест хөл тавьжээ. Улмаар “D32 Invest” компанийг байгуулж, одоогоор 20 сая ам.доллароор үнэлэгдэж байна. Түүний удирдсан энэ компани 3000-аас илүү барилга барьж, эх орон Бразилдаа бэлтгэлийн заал, хөлбөмбөгийн агентлаг, хүүхдийн парк, спорт цогцолборуудыг барьж байгуулжээ.

Андреа Пирло, Андрес Иньеста: Дарсны бизнес

Хөлбөмбөгийн гоц авьяастан Андреас Иньеста, Андреа Пирло нар зодог тайлсныхаа дараа дарс үйлдвэрлэлээс таашаал авах болжээ. Ургуулахаас эхлээд ургац хураах, исгэх, чанартай дарс үйлдвэрлэхийн тулд хөлбөмбөгийн тэр их авьяас нь хэрэг болдог ч байхыг үгүйсгэхгүй.

Андреа Пирло 2007 онд Бресиа хотын ойролцоо “Пратум Коллер” компанийг хувь нийлүүлэн үүсгэн байгуулжээ. Энэ жижиг компани жилдээ дөрвөн төрлийн 15-20 мянган дарс үйлдвэрлэдэг.

Андрес Иньеста 2010 оноос хойш “Бодега Иньеста” дарсны брэндийг үүсгэн байгуулсан. Эдлэн газрынх нь хэмжээ 10 га талбайгаас эхэлсэн энэ бизнес өдгөө 300 га талбай бүхий 14 усан үзмийн тариалантай томоохон брэнд болтлоо хөгжжээ. Тэрээр үүнээс гадна орчин үеийн технологийн “FirstVision” компанид хөрөнгө оруулсан. Энэ компани нь хөлбөмбөгчдийн өмсгөл дээр өндөр нягтралтай бичил камер суурилуулж, үзэгчдэд тухайн тамирчны янз байдлыг мэдрүүлэх зорилготой байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top