Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 08:00-12:00 цаг хүртэл Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр хугацаанд хааж, автозамын засвар, арчлалтын ажил хийхээр болсныг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.
Энэ хугацаанд Улаанбаатар талаас зорчигчид Зэвсэгт хүчний 014-р анги өнгөрөөд Мандах маркетын уулзвараар баруун салж, Налайх дүүргийн төвөөр дамжин 4-р хорооны голын замаар зорчих боломжтой. Улмаар самбартай уулзвараар нэвтрэн зорчих боломжтой аж. Харин Зүүн аймаг болон Тэрэлж талаас зорчигчид самбартай уулзвараар зүүн салж Налайх дүүргийн төвөөр дамжин зорчихыг уриалав.

Сэтгэгдэл ( 0 )