ХББОС | Э.Бат-Амгалан: “Залуус-1” хорооллыг 2028 он гэхэд ашиглалтад оруулна

Ж.Сондор | Zindaa.mn
6 цагийн өмнө

 

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан болон холбогдох албаныхан “Залуус-1” орон сууцны хорооллын инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна.

Энэ үеэр тэрээр "Морингийн давааны зүүн талд буюу хуучнаар Буянт-Ухаа нисэх буудлын баруун талд 57 га газарт "Залуус-1" хотхоны төслийн үйл ажиллагаа явагдаж байна. Нийт 57 га газарт 5616 айлын орон сууц төлөвлөгдсөн. Энтертайнмент төвүүд, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ болон нийгмийн бусад үйлчилгээнүүд бүхэн цогцоороо хийгдсэн, техник, эдийн засгийн үндэслэлүүд, зургууд бүрэн хийгдсэн байдалтай байна. Дулаан, бохир болон цэвэр усны асуудлууд, цахилгааны асуудлууд эхний 936 айлын эхний төлөвлөлт дээр хийгдээд Улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болсон байна. 

ХББОС-ын яам төвлөрлийг сааруулах, түгжрэлийг багасгах хүрээнд хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн нэг нь энэхүү төсөл. Энэ ажлыг 2026, 2027 онуудад дамнан хийж 2028 он гэхэд ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top