Дэлхийн сагсан бөмбөгийн холбооноос 3х3 төрлийн 2025 оны шилдэг 10 хожлын шидэлтийг нэрлэхэд Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн хожлын шидэлт нэг болон аравдугаарт эрэмбэлэгдлээ.
Тухайлбал Дэлхийн цомын тэмцээнд Украины багтай учраа таарсан тоглолтод О.Хулангийн шидэлт 10-рт жагссан байна. Харин нэгдүгээрт дэлхийн цомын шигшээ тоглолтод шалгарч, мөнгөн медаль авчирсан Б.Ариунцэцэгийн хожлын шидэлт шалгарчээ. Тэрээр Польшийн шигшээ багтай таарч тоглоход хожлын шидэлт хийж түүх бүтээсэн билээ.
Монгол Улсад зургаадугаар сард болсон 3х3 төрлийн дэлхийн цомын тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртсэн юм. Тэд Хэсгийн эхний тоглолтдоо хүчирхэг Бразилыг хожоод, дараа нь Олимпын наадмын мөнгөн медальт Испанид нэг хожигдсоноос хойш Герман, Украин, БНХАУ, АНУ, Польшийг дараалан хожсоор финалд шалгарсан. Олимпын аварга, Дэлхийн аварга, Дэлхийн цомын аварга багуудыг ээлж дараалан хожсоор финалд Нидерландын шигшээд яалт ч үгүй нуруу дутан хожигдож, Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн билээ. Монгол Улсын спортын түүхэнд багийн спортын төрлөөр анх удаа шигшээ тоглолтод шалгарч, мөнгөн медаль хүртсэн нь энэ юм.
Түүх, гайхамшгийг зэрэг бүтээсэн О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл нарт гавьяат тамирчин цолоор шагнасан билээ.

Сэтгэгдэл ( 0 )