Хууль бусаар галт зэвсэг, сум худалдан борлуулж байсан бүлэг этгээдүүдийг илрүүллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 06 сарын 19

 

Хууль бусаар галт зэвсэг, сум худалдан борлуулж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, сум хэрэгслийн хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр зохион байгуулсан шуурхай ажиллагааны хүрээнд галт зэвсэг, сумыг хууль бусаар хадгалж, худалдахаар бэлтгэж байсан бүлэг этгээдийг илрүүллээ.

Эрхэлсэн тодорхой ажилгүй нэр бүхий дөрвөн иргэн бусадтай бүлэглэн их хэмжээний байлдааны болон ангийн зориулалттай сумыг хууль бусаар олж авч, өндөр үнээр худалдан борлуулах гэж байсныг илрүүлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 15 мянган ширхэг ангийн болон байлдааны зориулалттай сум, бүртгэлгүй гурван ширхэг галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисыг хураан авсан. Холбогдох этгээдүүдээс мэдүүлэг авч, сум хэрэгслийн эх үүсвэр болон борлуулалтын сүлжээг тогтоох чиглэлээр шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.50) 2026 оны 06 сарын 19

Цаад эздийг олж хариуцлага тооцож чадахгүй бол шалгасны хэрэг гарахгүй, ер зэвсэглэх сонирхолтой улс байх шиг

0  |  0
Зочин(202.55.191.130) 2026 оны 06 сарын 19

Галт зэвсэг худалдаалагсдад маш хатуу шийтгэл оноох хэрэгтэй шүү. Монголыг Америк болгох нь

0  |  0
Top