“Хүрээ цам – Даншиг наадам 2026” ирэх долоо хоногт хүй долоон худагт болно

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монголын төрт ёс, шашин, соёлын үнэт өв болсон “Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана.

Тус наадмын хүрээнд Монголын бурхан шашны зан үйл, уламжлалт өв соёлыг олон нийтэд сурталчлах зорилготой төрөл бүрийн арга хэмжээ болох юм. Үүнд сүр жавхлант цам харайх ёслол, лам хуврагуудын дунд ном хаялцах болон гүн ухааны мэтгэлцээний тэмцээн, балин тосон урлалын уралдаан, сор залах, соёмбот туг залах ёслол, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг онцгой үйл ажиллагаа багтаж байна.

“Хүрээ цам – Даншиг наадам” нь Монголын ард түмний түүх, шашин, зан заншил, биет бус соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, эв нэгдэл, энэрэн нигүүлсэхүйн үзэл санааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Наадамд хүрэлцэн ирсэн иргэд, жуулчид Монголын уламжлалт шашин, соёлын өвийг нэг дороос үзэж сонирхохын зэрэгцээ үндэсний өв уламжлалтай танилцах өргөн боломжтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top