Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана

О.Должин | Zindaa.mn
2026 оны 06 сарын 20

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр авто замын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор Сүхбаатар, Баянгол дүүрэгт ажиллалаа.

Тэрээр “Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж байна. Тус замыг өргөтгөснөөр Наадамчдын шинэ гүүртэй холбогдож, замын хөдөлгөөний ачааллыг хуваалцана. Нийслэлээс төв замын ачааллыг хуваалцах холбоос замыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Долоодугаар сард багтан бүх замын газар шорооны ажлыг дуусгаж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө шинэ замуудын үндсэн ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Нэг, хоёрдугаар тойрог зам төслүүд болон нийтийн тээврийн олон төрөлт хэрэгслийг нэвтрүүлэх төслүүдэд хот ач холбогдол өгч ажиллаж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.126.89.96) 2026 оны 06 сарын 22

Ач холбогдол ихтэй хорооллын эцсийн зам,гермес ба геологийн төв лабораторийн нүхэн гарц нтр ээ хурдлуулаач ээ.Бас сонгино эмээлтийн замаа барьж эхлээч ээ.Туулын хурдны замаар шуурхай эхлээч ээ.Гол асуудлаа барьж аваад зоригтой шийдэхгүй тойроод байх юм.Нямбаатар шиг байл даа

0  |  0
Top