"Playtime" фестивалийн хяналт шалгалтын үеэр иргэдээс 18 ширхэг зэвсгийн чанартай эд зүйл хураан авчээ

"Playtime" хөгжмийн фестивалийн эхний өдөр /2026.07.02/ хамгаалалт, хяналт шалгалтын үеэр иргэдээс нийт 18 ширхэг зэвсгийн чанартай эд зүйл хураан авчээ.

Олон нийтийг хамарсан арга хэмжээнд хурц иртэй болон бусдад гэмтэл учруулж болзошгүй эд зүйл авч ирэх нь бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулах эрсдэлтэй.

Иймд иргэд та бүхэн олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо зэвсгийн чанартай болон бусдад аюул учруулж болзошгүй эд зүйл авч явахгүй байх, хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top