ӨГЛӨӨНИЙ МЭНД!

 

Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 13. Энэ өдрөөс хойш он дуусахд 140 хоног үлдэж байна. Өглөөн наран 05 цаг 44 минутад мандан, 20 цаг 10 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод 25 хэмийн дулаан байх тул уншигч та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын солгой гартнуудын өдөр. Тунист өнөөдөр Эмэгтэйчүүдийн өдөр бол Төв Африкийн бүгд найрамдах улсад Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн хөлбөмбөгч Алан Ширер, Оросын жүжигчин Владимир Вдовиченков, Германы жүжигчин Мориц Бляйбтрой, Оросын жүжигчин Юрий Батурин, Америкийн жүжигчин, “Оскар”-ын шагналт Кэйси Аффлек, Украины жүжигчин Екатерина Бужинская, Оросын дуучин Стас Пьеха, Америкийн жүжигчин Себастиан Стэн, Бразилын хөлбөмбөгч Лукас Моура зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

1942 оны энэ өдөр Нью-Йоркт бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болох «Бэмби» нээлтээ хийв.

1952 оны энэ өдөр Герман, Япон улс Олон улсын валютын сангийн бүрэлдэхүүнд оржээ.

1966 оны энэ өдөр Тунист богино юбка өмсөхийг хориглов.

2002 оны энэ өдөр Хавайн арлуудын нэгэнд алдарт жүжигчин Николас Кэйж, “рок-н-роллын хаан”-ы охин Лиза Мария Прэсли нарын хурим болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top