Дулааны шугам сүлжээ шинэчлэх ажилд 5.8 тэрбум төгрөг зарцуулжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 09 сарын 01

Өнгөрсөн тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 13-ны хооронд “УБДС” ТӨХК 5.8 тэрбум төгрөгөөр дулааны шугам сүлжээг шинэчлэн засварласан байна. Тухайлбал УБХЗАА-ны захиалгаар БЗД-ийн 25 дугаар хороо, 13-р хороололд байрлалтай Миний хайпермаркет орчмын авто зам доорх дулааны шугамыг шинэчлэн сольжээ.

Одоогийн байдлаар Дэлхийн банк болон ЕСБХБ-ны хөнгөлөлттэй зээлээр Толгойт орчмын болон 3,4-р хорооллын “И-Март”-аас 1000 эрийн барааны дэлгүүр хүртэлх, ЭХЯ-ны хөрөнгө 10а магистраль буюу “ДЦС IV”-өөс БҮК хүртэлх дулааны шугамыг шинэчлэх ажлыг хийж байна.

Ирэх халаалтын улирлын дулааны шугамын засварын ажил 95% хүрчээ. Халаалтын улиралд нийслэлийн 14.5 мянган орчим барилгыг дулааны эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн бол шинээр 226 барилга, объект дулааны шугамд холбогддог байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэргэлэн(43.242.242.131) 2026 оны 09 сарын 02

УБДС ХК бараг засвар хийгээгүй юм байна. Энэ их шугам тоноглолын засварт жилд 5,8 тэрбум төгрөг гэдэг бол маш өчүүхэн хэсгийг шинчилсэн болоод өнгөрсөнг байна

0  |  0
Top