Ой, хээрийн таван түймрийг бүрэн унтраалаа

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Дорнод, Сүхбаатар, Булган аймгийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн ой, хээрийн таван түймрийг бүрэн унтраалаа.

Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол суманд хоёр, Баянтүмэн суманд нэг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд нэг, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд нэг ой, хээрийн түймэр тус тус бүртгэгдсэн байна.

Намрын улиралд өвслөг ургамал хатаж, газрын гадарга болон ургамлын бүрхэвчийн чийг багасдаг. Үүнээс гадна салхины нөлөөгөөр гал түймэр гарах, богино хугацаанд тархах эрсдэл нэмэгддэг байна.

Иймд иргэдийг ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.

Мөн асаасан гал, шүдэнз, тамхины гал, цог нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top