Өнөөдөр 2026.10.13. Энэ оны 286 дахь өдөр бөгөөд он дуусахад 79 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 06 минутад мандаж, 18 цаг 10 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 8 хэм дулаан, шөнөдөө 6 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх олон улсын өдөр. Улс орнуудаас Азербайжанд Төмөр замын өдөр бол Тайландад Цагдаагийн өдөр, Энэтхэгт Үндэсний киноны өдөр, АНУ-д Айдастайгаа нүүр тулах өдөр, Гуамд Мод тарих өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн дуучин Сэмми Хагар, Жоуи Белладонна, найруулагч Крис Картер, дуучин, жүжигчин Мэри Осмонд, жүжигчин Келли Престон, Кейт Уолш, Их Британийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Саша Барон Коэн, Өмнөд Солонгосын дуучин, ВТS-ийн гишүүн Пак Жимин зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1979 онд БНМАУ-Никарагуа улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.
1992 оны энэ өдөр ӨМӨЗО-ны Эдийн засаг, гадаад худалдааны компанийн хариуцан барьсан Монголын шилэн мозайкны үйлдвэр ашиглалтад оржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1675 оны энэ өдөр физикч Христиан Гюйгенс халаасны цаг патентлав.
1792 оны энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн өргөөний шавыг тавьжээ. 1809 онд тус өргөөг “Цагаан ордон” гэж нэрлэж, 1902 онд энэ нэрийг хуульчилсан байна.
1884 онд Гринвичийг Тэг меридианы байршил болохыг баталжээ.
1900 оны энэ өдөр Зигмунд Фрейдийн гол ном болох “Зүүдний тайлал” ном гарчээ.
1923 оны энэ өдөр Туркийн нийслэл хот Истанбулаас Анкара руу шилжив.
1957 оны энэ өдөр Мао Зэдун улсын хуралдааны үеэр “Олон ном унших хэрэггүй” гэж хэлсэн байна.
1958 онд Паддингтон бамбаруушны тухай анхны ном хэвлэгджээ.
1972 оны энэ өдөр Аэрофлот-ын 217-р нислэг Москва хот орчим сүйрч, 174 хүн амиа алдав.
1998 онд НАТО Холбооны Бүгд Найрамдах Югослав улсад Косовогоос цэргээ гаргах шаардлага тавьжээ.
2000 оны энэ өдөр Сальвадорт метилийн спиртэд 122 хүн хордож, амиа алдав.
2010 оны энэ өдөр Чилийн уурхайд осол гарав. Уурхайд гацсан 33 уурхайчийг 69 хоногийн дараа амжилттай гарган авна.
2013 онд Энэтхэгт Наватри хиндү шашны баярын үеэр шахцалдаан болж, 115 хүн амиа алджээ.
2019 оны энэ өдөр Кенийн гүйгч Брижид Косгей Чикагогийн марафонд дээд амжилт /2:14:04/ тогтоов.
Өнөөдөр үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )