
Өнөөдөр 2026.10.14. Энэ оны 287 дахь өдөр бөгөөд он дуусахад 78 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 08 минутад мандаж, 18 цаг 08 минутад жаргана.
Улаанбаатарт үүл багаснаг. Өдөртөө 7 хэм дулаан, шөнөдөө 3 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн Уушгины багтаамжийн сорил, эрүүл мэндийн өдөр, Дэлхийн стандартын өдөр, Цахилгаан хог хаягдлыг устгах олон улсын өдөр тохиож байна. Беларуст өнөөдөр Ээжүүдийн өдөр бол Украинд Улсыг хамгаалагчдын баяр, Конгод Залуу насны баяр, АНУ-д Гэрийн тэжээвэр амьтны таргалалттай тэмцэх өдөр, Тайландад Ардчиллын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн загвар зохион бүтээгч Ральф Лорен, Английн дуучин Клифф Ричард, Шотландын “Nazareth” рок хамтлагийн дуучин Дэн МакКаферти, Оросын загвар зохион бүтээгч Валентин Юдашкин, Австралийн жүжигчин, найруулагч Миа Васиковска зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1768 оны энэ өдөр Чероки омгийн индианчуудын Виржиниа, Каролина дахь газрыг Британийн хааны өмч хэмээн зарлажээ.
1851 оны энэ өдөр мэдээллийн Ройтерс агентлаг үүсгэн байгуулагдав.
1860 онд Петербург хотноо Мариинский театр үүдээ нээжээ.
1892 онд Конан Дойлын “Шелок Холмсын адал явдал” ном гарчээ.
1926 оны энэ өдөр Лондонд «Винни-Пух» ном хэвлэгдсэн байна.
1933 оны энэ өдөр нацистын Герман Үндэстнүүдийн лигээс гарчээ.
1946 оны энэ өдөр Олон улсын стандартчиллын байгууллага бий болсон юм.
1947 онд Америкийн нисгэгч Чарльз Йегер онгоцоор дууны хурдыг давж нисжээ.
1962 оны энэ өдөр АНУ-ын тагнуулын онгоц Кубад Зөвлөлтийн Р-12 пуужин илрүүлснээр Карибын хямралыг дагуулав.
1993 оны энэ өдөр Крымд Ерөнхийлөгчийн албан тушаал бий болжээ.
2008 оны энэ өдөр Арабын Нэгдсэн Эмирт улс Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна.
2017 оны энэ өдөо Сомалийн Могадишо хотод алан хядах ажиллагаа болж, 580 гаруй хүн амиа алдав.
Өнөөдөр үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )