Эдийн засагч Б.Баттөмөр: АНУ-ын зээлжих эрхийн зэрэглэл буурснаас хөрөнгийн биржүүдийн хувьцаа үнэгүйднэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

Эдийн засагч Б.Баттөмөртэй ярилцлаа.
АНУ-ын эдийн засагт хямрал нүүрэлж зээлжих эрх нь буурчээ. Ингэснээр Азийн орнууд болоод манай эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-2009 оноос эхэлсэн дэлхийн санхүүгийн хямрал үргэлжилсээр байна. АНУ-ын зээлжэх эрх буурснаар хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш унаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хувьцаагаар авсан хөрөнгө үнэгүйдэж,  Ази  болон дэлхийн бусад бүх орны эдийн засагт муугаар нөлөөлнө. Гэхдээ АНУ-ын зээлжих эрхийн үзүүлэлт 3 ААА байдаг. Харин сүүлийн үеийн мэдээгээр зээлжих эрх нь 2 АА-тэй болж зэрэглэл буурсан байна. Энэ нь авсан зээлээ буцааж хугацаанд нь төлөх магадлал буурч байна гэсэн үг. Үүнээс болж бусад орны эдийн засагт онц нөлөөлөл үзүүлэхгүй.
Юунаас болоод санхүүгийн хямрал үргэлжлээд байна вэ?
 Дэлхийн зах зээлд алт, зэсийн үнэ өөрийн өртөгөөсөө давж өссөн нь нөлөөлж байна.  Тухайлбал, зэсийн өөрийн өртөг 3700 ам. доллар байхад наад зах нь нэг нугалж дэлхийн зах зээлд үнэ хүргэх атал өдгөө арван мянган ам.доллар болж өсчээ. Тиймээс зэс, алтны үнэ хөөрөгдсөн. Алт ялгаагүй өөрийн өртөгөөс давж арилжаалагдаж байна. Өнөөдрийн блүүмбэргийн мэдээнээс харахад алт 11.700 ам долларын ханштай байна.
Тэгвэл хямралыг яаж арилгах ёстой вэ?
Нэн тэргүүнд хямралыг олон талаас нь судалж үзэх ёстой. Дэлхийн эдийн засаг тэр дундаа Азийн эдийн засагт Монголын эдийн засаг нэг бүрэлдэхүүн хэсэг нь юм. Тиймээс олон  талаас нь судалж байж  хямралыг гэтлэх аргыг тодорхойлно.

Блүүмбэргээс авсан эдийн засгийн мэдээлэл


 Standard & Poor’s Америкийн зэрэглэлийг буурууллаа
АНУ түүхэндээ анх удаа ААА зэрэглэлээ алдлаа. S&P агентлаг тус улсын энэ долоо оны эхээр  хийсэн төсөв танах, өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хангалтгүй хэмээн дүгнэж улмаар  улс төрийн хувьд тогтворгүй, үр нөлөө багатай, таамаглах боломж багассан, итгэл төрөхүйц бус гэж үзэж АА+ зэрэглэлтэй болгосон байна.  Хөрөнгө оруулагчид зөвхөн ААА зэрэглэлийн бонд авах сонирхолтой. Бондыг худалдан авсны дараа нэг агентлаг худалдан авсан бондын зэрэглэлийг бууруулсан тохиолдолд тус бондыг барьж болно гэж үздэг. Хэрэв АНУ-ийн зэрэглэлийг өөр нэг агентлаг бууруулвал энэ нүсэр эдийн засаг нурж унахдаа нилээд олон “багачуудыг” дарж унах нь гарцаагүй.  Зарим агентлаг үүнээс болгоомжилж буй ч нөхцөл улам хүндэрвэл бууруулахаас өөр аргагүй. Азийн зах зээл АНУ-ын доогуур зэрэглэлээс шалтгаалан нилээд уналттай нээгджээ. Тухайлбал,  Хонгконг -2.5 хувь, Шанхай -1.12 хувь унаж нээгдлээ.
       
АНУ-ын улс төр
S&P агентлаг улсынх нь зээлжих эрхийн зэрэглэлийг бууруулж байхад ерөнхийлөгч Обама хаана байв. Цагаан ордон бараг 15 цаг ямар ч мэдэгдэл хийсэнгүй. Дараа нь цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Jay Carney АНУ-ын хоёр намын харилцан буулт хийж шийдэлд хүрсэн ажиллагаа ямар ч үр дүнгүй боллоо гэдгийг онцлон тэмдэглэсэнээс өөр зүйл хэлсэнгүй.
Бүгд найрамдахчууд зэрэглэл буурсан явдалд  ихэд уурлаж байгаа бол Демократууд ингэх нь аргагүй  гэцгээжээ. Конгрессийн олонхи болох Бүгд найрамдахчууд орлогоо өсгөх боломжтой арга хэмжээг авах гэж зүтгэж байгааг зохисгүй зүйл буюу Америкийг улам өрөнд унагах гэсэн явуургүй оролдлого хэмэн үзэж байна. Энэ байдлаар 2021 он гэхэд АНУ-ын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 85 хувьтай тэнцэх юм. Жон Боенер одоо Обамаг зардал хэмнэхгүйгээр өрийн дээд хэмжээгээ нэмбэл яасан юм бэ гэж шалгааж байна. 
Харин Обама энэ асуудал бол эрх мэдэл бүхий Демократуудыг сэрээн эх орноо хямралаас аварч болохыг үнэмшүүлэх итгэл найдварын гал юм гэжээ. Тус улсын ААА зэрэглэл Их хямрал, Дэлхийн 1, 2-р дайн, Солонгос, Вьетнамын дайн, 9/11-ний халдлагыг хүртэл тэсэж гарсан байтал энэ Обама гэдэг анхны хар ерөнхийлөгч, анхны хар толбыг Америкийн түүхэнд үлдээлээ гэж Michele Bachmann мэдэгджээ. Обама үүний хариуд улс орны санхүүгийн байдал сайн байгааг мэдэгдээд S&P тоогоо сайн бодох хэрэгтэй гэжээ.
S&P ингэж шүүмжлүүлсэнийхээ төлөө 15 улс төрийн тогтвортой байдал бий болохгүй бол ойрын 15 сарын дотор дахин зэрэглэл буурахыг сануулсан байна. Ирэх 2012 оны сонгуульд хэн улсаа аварсан нь ялагч болох нь тодорхой..

Европын төв банк интервенц хийнэ
Европын улсуудын төв банкны систем өрийн асуудлаас үүдэлтэй хямралыг номхотгох зорилгоор зах зээд шийдвэртэй интервенц хийхээр төлөвлөжээ. Евробүсийн бага хурлаар Итали, Испанийн одоогийн нөхцөл байдлыг хэлэлцэх, Франц Герман улсаас дэвшүүлж байгаа санхүүгийн реформын загварыг дүгнэх зэрэг асуудлыг авч хэлэлцжээ.  Уг хурлын дараа тус банкнаас хийсэн албан ёсны мэдэгдэлд "Европын санхүүгийн системд мэдэгдэхүйц үр дүнтэй, нэгдсэн уялдаа холбоотой, тодорхой зорилго бүхий интервенц хийнэ" гэжээ.
Франц зэрэглэл буурч магадгүй АНУ-аас илүү зэрэглэл буурах магадлалтай Франц улс зэрэглэлээ алдаагүй нь хөрөнгө оруулагчид, эдийн засагчдын гайхшралыг төрүүлж байна. Франц улс өөрийнхөө мөнгөн дэвсгэртийг хэвлэдэггүй. Зах зээлээс Франц улс ААА зэрэглэлээ дэмжих дэмжлэг тааруу авч байна. Гэхдээ Чех, Мексик, Япон, Тайланд, Малайз зэргийг бодвол үнэ цэнтэй гэж  UBS Ag-ийн шинжээч Paul Donovan үзэж байна.  Одоогоор Францын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 84.7 хувь байгаа нь Италийн 120.3 хувьтай харьцуулахад  боломжийн  юм. 2010 оны эцсээр 2.3 их наяд америк долларын өртэй байсан Францыг  Standard & Poor’s агентлаг тогтвортой гэж дүгнэжээ. Гэвч олон улсын тавцанд Франц, Итали, Бельги, тэр байтугай Их Британийн зэрэглэл буурах  ёстой гэсэн маргаан үүсээд байна. Францын Сангийн сайд Francois Baroin тус улсын Засгийн газар тодорхой арга хэмжээ авч, өрөө барагдуулах талаар Европийн бусад улсаас илүү санаачилгатай ажиллаж байгаа гэжээ.  Ерөнхийлөгч Никола Саркози парламентийн гишүүдэд бичсэн захидалдаа төсвийг тэнцвэртэй байлгахыг онцолжээ. S&P агентлаг,  Францын эрх баригчид тэтгэвэрийн системийн шинэчлэлээ баримтлахгүй, нийгмийн хамгааллын талаар дорвитой нэмэлт өөрчлөлт хийхгүй, одоогийн төсөвтөө нэмэлт өөрчлөлт оруулалгүйгээр зардлын дарамт үзүүлж тэнцвэргүй байдал бий болгож байгааг шүүмжлээд энэ хэвээр үргэлжилбэл ААА зэрэглэлийг бууруулахаас өөр аргагүй болно гэсэн мэдэгдэл хийжээ.

Япон дараагийн интервенцэд бэлдэж байна
Японы Сангийн яам иенийн ханш үргэлжлэн чангарсаар байвал дахин интервенц хийх боломжтойг мэдэгджээ. Энэ интервенц нь өмнөх интервенцийн нөлөөг хадгалах, зах зээлд онолын бус хөдөлгөөн үүсэхээс сэргийлэх зорилготой  гэжээ.
Хөрөнгө оруулагчид Европийн болон АНУ-гийн хямралаас шалтгаалан иенд хөрөнгөө даатгаж худалдаж авах нь элбэг юм. Харин Эйсүкэ Сакакибара интервенцийг үр дүнгүй арга гээд иен энэ янзаараа бол анх удаа америк долларын эсрэг 70 гэсэн ханшнаас доош орж магадгүй гэжээ.
Япон улс АНУ-г өрөө төлөх чадвартай, тус улсын үнэт цаас, хөрөнгө оруулагчдын найдварыг алдахгүй байх гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд зэрэглэл буурсан явдал Японы хөрөнгө оруулалтын бодлогод огтхон ч нөлөөлөхгүй гэжээ.

Америкийн ажилгүйдэл
Өнгөрсөн сард 117,000 ажлын байр хөдөө аж ахуйгаас бусад салбарт бий болсон  бөгөөд хувийн секторт 154,000 хүн ажилд оржээ. Ажилгүйдэл 9.2-9.1 хувь болж буурсан байна. Уг мэдээ гарах өдрийн өглөө Азийн их гулсалт гэж нэрлэгдэж байсан хувьцааны уналт өдөр тийш Ази Европийн их гулсалт гэж нэрлэгдэж байсан.
98,000 гэж таамаглаж байсан энэ ажилгүйдлийн мэдээ ийм сайн гараагүй бол бид бас томоохон глобал хямралын гэрч болж Дэлхийн их гулсалт болж мэдэхээр байлаа. Хэдийгээр америк доллар нилээд чангарч байсан ч АНУ-гийн голлох индексүүд болох Dow Jones, S&P 500, Nasdaq зэрэг индексүүд нилээд уналттай нээгдсэн юм.
Мөн АНУ-гийн зэрэглэлийг АА+ болгож бууруулсан нь санхүүгийн зах зээлд америк доллар улам үнээ алдаж алт дээд амжилтаа эвдэхэд нэмэр боллоо. АНУ-гийн ажилгүйдэл найман хувиас дээш 30 сар үргэлжилж  1930-аад оны Их Хямралтай дүйцэхүйц хэмжээнд хүрлээ. Америкийн Нэгдсэн улс сар тутамд 200,000 ажлын байр шинээр бэлддэг байсан бол одоо энэ их том тоо шиг харагдаж байна. 2008 оны хямралыг давж чадахгүй одоо болтол үргэлжилсээр байгаа нь дэлхийн эдийн засгийг сульдааж түүхэнд хамгийн томд тооцогдох хямралын үүдийг нээсэн. АНУ-гийн хувьд эдийн засгаа тогтвортой байлгахад... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top