Өгүүллэг: Ламбугайн нулимс / Зохиолч Д.Нацагдорж/

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 10

Өгүүллэг бол гүнзгий санааг цомхон бөгөөд сонирхолтой илэрхийлдгээрээ хэний ч таашаалыг хүлээдэг, хүмүүсийн хамгаас их амтархан уншдаг, хүүрнэл зохиол сонирхогчид өөр өөрсдийнхөөрөө үнэлж цэгнэж чаддаг, Монголын шинэ үеийн уран зохиолд нэлээд сайн хөгжсөн төрөл зүйл билээ.

Zindaa.mn сайт уншигчдадаа Монголын сонгомол өгүүллэгээс толилуулж байна

 

Ламбугайн нулимс

/Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэн байгуулагч, их соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн "Ламбагуайн нулимс "алдарт өгүүллэгийг толилуулж байна. Ламбугайн нулимс өгүүллэгээр хийсэн театрын жүжиг тайзнаа тавигдсан тоогоороо Монголын театрын урлагт дээгүүр байр эзэлдэг билээ/


Орчлонт ертөнцийг хоосон хэмээх хүрдийг бясалгаж винайн ёсыг сахисан гэвш Лодон улаан шарыг тунуулсаар, Гандангийн наад хүр уруу бууж ирмэгц, уран тачаангуйн хурц илдийг боловсруулж дуучийн эрдмийг судалсан авилагч хүүхэн Зи Бай-хуа хэмээх Цэрэнлхам цагаан харыг гялбалзуулсаар, Баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов. Зи Бай-хуагийн хар тамхи тасарсан учир, нэг алтан бөлзгийг бариулж, хэдэн янчаан олж хэрэглэхийг зорьж явсан нь санамсаргүй гэвш Лодон тохиолдохыг үзвэл, тэр үнэхээрийн нэг номхон хувраг бөгөөд сэтгэл зөөлөн, чанар хөнгөн болохыг хэдийнээ ажиглан таниад, хувилгаан адил нэг аргыг эгшин зуур олж, ламын дэргэд зогсож, зовлонтой бөгөөд бахардсан царай гарган: "Ламбугай өршөө, өршөө, манай хөгшин эх өвдөөд үхэхийг хүлээж байнам. Хичээж манайд морилж, ном айлдаж хайрламуу?" гэсэнд лам: "Зүүн хүрээнд хуралд очиж явна. Энэ удаа амжихгүй. Өөр нэг ламыг залсугай" гэсэн боловч, Зи Бай-хуа сандарсан байдлыг гаргаж, дахин давтан зовлонт үгсийг тоочин, элдэвчлэн гуйхад аргагүй болж бас ч бахардсан байдлыг үзвэл, барьц  ихээхэн өгөх биз гэж санаж, ном уншихаар хүүхнийг дагалдан, түүний гэрийн зүг одов. Зуны цагт Баруун дамнуурчны таван гудамжны шавар үлэмж, шээс баасны үнэр ханхлах нь үнэхээр түмэн багц хүжийг шатаавч үл дарагдмаар аа. Гэвш Лодон орхимжоороо хамраа бөглөн, хүүхний хойноос намс намс алхална. Удалгүй нэг хувхай цагаан хаалгаар орвол, гангийн арьс ширийн шорвог агаарт амтагдаж, зүйлсэн үс ноос салхинд хийсэн, дээл хувцсанд наалдана. Хоёр нурсан шавар байшингийн нарийхан завсраар өнгөрч, баруун талд зүүн тийшээ харсан шавар байшинд ороход хүүхэн ламыг нэг сандал дээр суулгаад: "Цай авчиръя" хэмээн гарч одохын завсар лам ажиглавал, байшингийн өмнө этгээдэд нэг том ор буй. Хөнжил дэвсгэрийг цэмцийтэл хураан засаж, эрээн даавуугаар хучжээ. Хойд этгээдэд нэг бага дөрвөлжин ширээг цагаан даавуугаар бүтээж, дээр нь нэг том цаг ба хэдэн зураг хөргийг тавьжээ. Байшингийн дээвэр нь маш балтгар, гэвш Лодон өндийвөл толгой нь бараг тулна. Нэг бага цонхыг хоёр давхар муутуугаар битүүлэн нааж, улаан цаасаар угалзлан чимэглэжээ. Байшингийн дотор өдөр байтлаа бүрий баруйн байдлыг төрүүлнэ. Цонхны буланд нэг бяцхан нүхийг гаргасан бөгөөд бодвол орж гарах хүмүүсийг ажигладаг бололтой. Удалгүй хүүхэн орж ирээд нэг аяга цай өгсний дараа "Ачит лам минь, авралдаа тольдож миний эхийг эдгээн соёрх" гэж гуйна. Лам хүүхний зүг ажиглавал, гадна нарны гэрэлд түүний царай хувхай цагаанаар өнгөгүй үзэгдэж байсан нь харин энэхүү байшингийн дотор орж ирээд, хоёр хацар нь улаанаар гэрэлтэж, өглөө бүрий залбирдаг Цагаан дар эхийн хөргийн адил үзэсгэлэнтэйеэ гэрэлтэхэд ламын сэтгэлийн дотор ертөнцийн манан бяцхан пур пураар үүсэх бөгөөд их л эелдэг зантайгаар: "За бүсгүй ээ, ижий чинь хаана вэ?" гэж асуувал, хүүхэн энэ завсар эхээ нэгэнт хуурмагаар өвчлүүлэн хэвтүүлсэн тул "Энд байгаа" гэж ламыг дагуулан нөгөө тасалгаанд оруулсан бөгөөд нэгэн настай хөгшин хөнжлөөр хучаастай хэвтэж байна. Хоймор нь нэгэн бяцхан гүнгэрваатай бурхан их л шороо тоосонд дарагдсан үзэгдэнэ. Өмнө нь хятад янзаар хоёр улаан лаа хатган тавьжээ.

Түүнээс лам ном уншиж, залбирал даатгал хийснийг өгүүлэх юун. Ном уншиж сая барвал нэгэнт шөнө орой болжээ. Эх нэлээд сэргэсэн байдалтай "ламын аврал" гэж залбирна. Хүүхэн нэгэн адил ламд сүсэг төрсөн байдлыг гаргана. Хажуугаар нь үг хэлэх ба инээх аашлах нь их л бахтай. Хоёр хар нүдээ жүжиглүүлэн эргэлдүүлэх бүрд Лодонгийн сэтгэлд бяцхан ширүүн гал ноцон, ноцон алдана. Хүүхэн нэгэнт энэ байдлыг мэдсэн тул "Ламбугай орой болсон тул миний гэрт хоол зооглоод морилно уу?" гэсэнд лам нэгдүгээрт, бяцхан ядарсан ба хоёрдугаарт, ном уншсаны хойно хоол идээд явдаг нь лам нарын тогтсон заншил тул даруй зөвшөөрч нөгөө байшинд хүүхнийг дагалдан оров. Хүүхэн тогоочоо дуудан, хоол бэлтгүүлж ламыг зочилсноос гадна, энэ үед хүүхний өдөх нь улам улам илүү болж шадарлах нь нэн нэн ойр тулав. Ийн тийн ярилцсаар ламын ертөнцийг сайшаах сэтгэл нь улам нэмэгдэж, нэг үдшийн зуур Дуйнхорын аймаг дахь дөрвөн ханатай гэр ба хэдэн гүнгэрваатай бурхнаа мартжээ. Түүнээс хүүхэн: "Өнөө нэгэнт орой болсон бөгөөд бидэнд таныг хүргэн өгөх уналгагүйгээс гадна, бас бороо орж байх тул энэ шөнө энд морилж хоноод, маргааш харивал сайн буй" гэсэнд лам хойш нэгэнтээ бодсон боловч үнэхээр орой болж, бороо орж байгаа ба мөн ч энд баахан зугаатай болох тул энэ шөнө дороо хонохыг нэгэнт шийдэв. Хүүхэн баясаж дэр дэвсгэрийг засав. Тус тусын ор дэвсгэр дээр унтсан хойно мэдээжийн хэрэг хүүхэн хааяа, хааяа зөөлөн ханиана. Ламын нойр үл хүрнэ. Лам хэдийгээр хүүхэнд халдахыг хүсэвч, угаас эхнэр хүүхэдтэй төдий л ихэд холилдсонгүй тул баахан халширна. Лам тэсэж ядахдаа шээнэ гэж шалтгаалан босож эргэж ирэхдээ хүүхний өвөрт оръё гэж сэтгэж гадаа гарч одов. Удалгүй эргэж ирээд, гадна чагнавал чив чимээгүй, хаалгыг татвал: "Ламбугай бяцхан байзнаарай" гэж хүүхэн өгүүлэхэд лам юу болохыг хүлцэж ядан, долоовор хуруугаа норгож, байшингийн цаасан цонхыг цоолоод, мөнхүү бяцхан нүхээр ажиглавал хүүхэн хөнжил дээрээ дотуур хувцсаа тайлж байх нь дэнгийн гэрэлд үнэхээр үзэсгэлэнтэй үзэгдэж, сэтгэлийг хөдөлгөхөд, ламын хоосон чанарын бодлого хэдийнээ нөгөө ертөнцөд шилжиж, винайн ёс нэгэнт баруун зууд одоод, тачаангуйн гал дүрэлзэн бадрахад яаран орж хүүхний хамт нойрсов. Түүнээс ертөнцийн хэрэг ламын сэтгэлд тааламжтайг тоочвол барахгүй. Даруй өглөө харьсан боловч, үдэш санагдан эгэж ирсээр, нэгэнт хэд хэдэн сар болж, Баруун дамнуурчны ба Гандангийн дэнж хоёрын хооронд нэг нарийхан шинэ зам нээгдэв.

Түүнээс Зи Бай-хуа Лодонд үнэхээр дурласан бус тул энэ завсар баян гэвшийн буянгаар дэмий л тарвалзсан боловч бас ханахгүй. Гэвш Лодон ертөнцийн цаламд нэгэнт урхилагдаж, хүүхэнд автагдаад юу гэвч гажихгүй болсон. Яван явсаар лам Гандан дахь хашаа байшин ба гавж болохын тулд бэлтгэсэн юмаа бүгдийг нийлүүлж,  Зи Бай-хуад гуа сайхан элбэг дэлбэг хашаа байшин төхөөрч хорооны газар хамтран суух болов.

Нэг өдөр гэвш Лодон гэртээ ирээд байшингийн хаалга татвал дотроос нь түгжжээ. Цонхны булангийн завсраар нуун үзвэл Зи Бай-хуа нэг залуу хар хүнтэй тэврэлдэн сууна. Зи Бай-хуагийн хуучны зузаан янаг бий гэсэн нь энэ мөн буй гэж лам нэгэнт таниад уур нь бадарч занчилдсугай гэж байшингийн хаалгыг хэмх цохин орж, хэрүүл шуугиан гаргав. Гэтэл хүүхэн өчүүхэн ч эмээх зовох байдалгүй, харин ламд дургүй учрыг хэлж хараан занаж, хөөн гаргасанд лам заалдъя гэвч хуврагийн ёсноо эвдсэн тул аргагүй гунихран байшингийн босгыг нь тэвэрч: "Хүү минь, би чамд хайртай. Одоо би хаана очих вэ? Өөр хүнтэй ханилах хамаагүй. Гагцхүү намайг бүү орхи" хэмээн хоёр нүднээсээ ертөнцийн хар нулимсыг бороон дусал адил асгаруулна.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 49 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Monhjin(66.181.160.75) 2025 оны 11 сарын 30

2  |  0
Monhjin(66.181.160.75) 2025 оны 11 сарын 04

1  |  1
uzbas 10b uul(202.126.88.65) 2025 оны 11 сарын 03

saixn romantic zoxiol bna uzej saixn tavilaa

1  |  2
uzbas 10b uul(202.126.88.65) 2025 оны 11 сарын 04

saixn romantic zoxiol bna uzej saixn tavilaa

1  |  2
uzbas 10b uul(202.126.88.65) 2025 оны 11 сарын 30

saixn romantic zoxiol bna uzej saixn tavilaa

0  |  2
uzbas 10b uul(202.126.88.65) 2025 оны 12 сарын 04

saixn romantic zoxiol bna uzej saixn tavilaa

1  |  2
uzbas 10b uul(202.126.88.65) 2025 оны 11 сарын 30

saixn romantic zoxiol bna uzej saixn tavilaa

0  |  3
uzbas 10v orgil(202.126.88.65) 2025 оны 11 сарын 30

eniig unshaad saihan taashal awla

1  |  2
Lazambas(66.181.179.95) 2025 оны 10 сарын 07

i am gonna kill myself

1  |  2
ESM 10B Tod-Oi(103.168.34.33) 2025 оны 11 сарын 04

Hiceelee oilgosnu guys

7  |  4
ESM 10B Sukh-Ochir(202.126.88.72) 2025 оны 11 сарын 24

Миний аав намайг хүчиндэж байна

6  |  6
10b khasar (103.212.163.209) 2025 оны 11 сарын 04

Mny boovnoos tsagaan shingin goojood bn yaanaa

4  |  5
ESM 10B Munkh-Orgil(202.126.88.72) 2025 оны 04 сарын 27

Би орондоо саадаг

4  |  5
10b khasar (103.212.163.209) 2025 оны 04 сарын 27

Bi enig unshaj taashaal avj bn

2  |  5
ESM 10B Munkh-Orgil(202.126.88.72) 2025 оны 11 сарын 13

Bi eniig unshangaa boovoo saasan

4  |  5
111 10b munh orgil(66.181.180.156) 2025 оны 11 сарын 13

bi bugdiin alna

4  |  0
Ламбуагйн нулимс(202.5.199.19) 2025 оны 11 сарын 13

Мэд

7  |  1
10b(202.5.206.165) 2025 оны 11 сарын 13

Door bga sda zail thu

6  |  4
10а Tamir (202.126.90.229) 2025 оны 11 сарын 13

Al ymaa pagmaa gej

6  |  3
13sur10a amar erdene(202.126.89.10) 2025 оны 11 сарын 13

bi enig unshad jiahan c gsn serel hodloloo saranchuluug min sanagduulj bn

7  |  3
temuge 10d 13sur(202.126.89.10) 2025 оны 11 сарын 13

al ymda ahahah ahhaa ym bictsen shajen

4  |  3
13rsurguuli10v anhaa(202.126.89.10) 2025 оны 11 сарын 13

shaa2 ene oguulleges bolod unacla thu psda bi natsagdorjoos iluu shaana shaaltsiy

12  |  2
Togoldor(202.126.90.67) 2025 оны 12 сарын 05

Unshihad uramtai zohiol shuu. Yg l odoo uyin mongoliig haruulsan mash sn zohiol. Manai 10r angiin duu nar uurlah ni tng uildj gej bodoj bna. Shalgaltandaa muu awsn bol chinii l hohi. Iim zohioluud unshaj gol sanaag oilgoh heregtei.

11  |  1
Mm(66.181.161.10) 2025 оны 11 сарын 13

Iim yumn shlggltndr ord irxma hhha tgsnee ayq snn zoxiol 10r Angy nmnder ahhha

16  |  6
.(202.9.40.232) 2025 оны 11 сарын 13

disgusting sheet

4  |  3
.(202.9.40.232) 2025 оны 10 сарын 11

ew

5  |  4
хүн(202.126.90.113) 2025 оны 10 сарын 11

ёстой нээрээ явдалтай лам шүү\n

12  |  1
No one(192.82.78.201) 2025 оны 03 сарын 13

Pisda iim oguuleggig 10r angiin nomon dr oruulad bhda yhude ter n tgd shalgalt n dr orj irhi pisda

36  |  6
М(202.126.89.52) 2025 оны 10 сарын 11

10р ангийн хүүхдийн уран зохиолын номон дээр байхад зохимжгүй юм шиг санагдсан \n

30  |  3
Сарнай(162.158.178.86) 2025 оны 03 сарын 13

Зүгээр л уншихад урамтай зохиол.\n

12  |  3
Сарнай(162.158.178.86) 2025 оны 03 сарын 13

Зүгээр л уншихад урамтай зохиол.\n

5  |  1
Nk(103.26.194.179) 2025 оны 03 сарын 13

ahij unshlaa uneheer goy shuu

13  |  5
Анарзул(66.181.161.125) 2025 оны 03 сарын 13

Ламбугайн нулимс өгүүллэгтээ хүрээний амьдралд хөл алдан буруу замаар замнасан нэгэн бүсгүйн дүрийг бүтээсэн байна баярлалаа.

16  |  3
Анарзул(66.181.161.125) 2025 оны 03 сарын 13

гоё өгүүллэг байнаа маш их таалагдлаа\nбаярлалаа

10  |  3
Мөнхөа(66.181.161.64) 2025 оны 03 сарын 13

өнөө үеийн байдлийг үнэнээ н харуулж

20  |  7
ууганбаяр(202.126.90.156) 2025 оны 06 сарын 03

Гоё2\n\n

15  |  3
Yroo(66.181.161.3) 2025 оны 03 сарын 13

Goyo goy

16  |  2
анужин(66.181.161.17) 2025 оны 03 сарын 13

ийм сайхан гайхалтай зохиол зохиож байсан зохиолчдоо баярлалаа

21  |  3
админ ээээ(43.242.243.153) 2025 оны 03 сарын 13

гайхалтай зиндаа мундаг юмаа

18  |  4
ariuka(43.242.243.153) 2025 оны 03 сарын 13

Uneheer saihan yumaa buh tsag uyiin medeelel baih ni goy yum baina!

16  |  4
Top