Өглөө бүр цаг тулган босдог зангаараа сэрлээ. Өөрийгөө үсдэх нь холгүй хэвтэрнээсээ мултарсан намайг хүйтэн шал буцаагаад орлуу минь шидэж орхив. Даарсан гэж жигтэйхэн амьтан өмд хамдаа цуглуулж эхэллээ. Өрөөний буланд хэвтэх өмдөө авахын тулд ор сандал хоёроор тэгнэж байж арай чүү чамай шуумагнаас базан авлаа. Ямартай ч хүйтэн гэрт хөл нүцгэн таваргалтай нь биш ойр байснаар нь хар бор ажил хийхдээ өмсдөг өсгий цоорхой оймсоо улыг нь буруу харуулан өмсөв. Шөнөдөө галгүй хоносон болохоор гэрт ёстой л идэр есийн жавар тачигнаж байв.
Ямартай ч галлачихаад явахаар шийдэж нүүрсний хар курткаа нөмөрч аваад хувин нүүрс, хормой мод цуулж оруулав. Гал ч сайхан асаж байна. Ханын толгойд өлгөөтэй цаг. Ажил амьдралын минь алтан гараанд таван минут дутуу үлджээ. Тэвдэж сандарсан хүн хам хум нүүрээ угааж аваад дөрвөлжин хар дипломат цүнхээ аваад ухас хийлээ. Гудамнаасаа гарч яваад гэнэт бакалтай таваргаж яваагаа харав. Ээ харлаа, баларсан юм, ядаж явахад яр гэгчээр хэмээн хараал ерөөлийг хай сайгүй урсгасаар буцаж орвол хаалга үүд онгорхой байв. Өө харлаа хаалгаа түгжихээ мартчихаж. Гэрт орж түлхүүр цоожоо аваад хаалга үүдээ түгжчихээд эргэтэл хөлийн хуруунууд час час хийлгэв. Еэ п гэж. гутал гутал гэсээр эргэв. Эхнэрээ гомдоогоод явуулчихсан ганц биеэрээ амьдарч буй эр хүн чинь бүх л амбаар савныхаа түлхүүрийг нэг гогцоонд оосорлочихсон тул бээрсэн хуруунууд маань мөн л час час хийлгэв. Ядаж байхад энэ хаалга нэг чоожилчихоор онгойлгох гэж нэлээд ур дүй, арга ухаан шаарддаг улиг зантай. Даарч буй гэж жигтэйхэн, хажуугаар нь... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )