Бурхан багш 2500 жилийн өмнө хүн төрөлхтнийг зовлонгоос гэтэлгэх, зовлонгийн үндэс шалтгааныг олохын тулд зургаан жилийн турш даяан хийн бясалгаж гэгээрлийн хутгийг олсон гэдэг. Бурхны номыг ёсоор нь бүтээвэл энэ болон хойт насны санасан хэрэг сэтгэлчлэн бүтдэг нигууртай хэмээдэг. Монголчууд бид бурхны ном сургаалд сүсэглэх, түүнийг гэр орондоо залж хүндлэн тахих, маани мэгзэм тэргүүтнийг унших, хурал номын газар ном айлдуулж буян хурааж ирсэн эртний заншил, дэг жаягтай ард түмэн. Жилийнхээ засал цээрийг шинийн 15-ны дотор хийвээс ашид буян арвантаа арвижин дэлгэрдэг жамтай гэж бурхны номд үздэг аж.
Дашчойлон, Бакула ринбүүчийн Бэтүб хийд сүсэгтэн олны хүсэлт захиалгын дагуу өдөр бүрийн айлтгалд 100 гаруй төрлийн ном судрыг уншдаг бөгөөд шинийн нэгнээс 15-ны хооронд "Их ерөөл" хурж байгаа юм байна. Хурал номыг даган баясахад тогтсон үнэ тарифгүй, сүсэгтэн олон өөрийн сүсгээр хандив мөнгө өргөж хичнээн ч ном судар айлтгаж болох аж. Номын захиалгыг урьд өдөр нь авдаг бөгөөд маргааш нь 09 цаг,14 цагт тус тус хурж өргөн олны жилийн засал, барцадыг гэтэлгэн буян номыг хураадаг. Дашрамд сонирхуулахад манай Гандан бусад хийдүүд зарим номын нэрсийг олон янзаар нэрлэдэг байна. Тухайлбал: Цагаан шүхэрт (Сэдэд, Дугар), Моломнамсүм (Дүншиг, Санжидмолом, Санжаа гүнлаа), Чогжү мүнсэл (Аян замын ерөөл), Гурван гүрэм (Цагаан шүхэрт, Ногоон дарь эх, Ширавнямбуу), Санжидмолом (Ерөөлийн хаан) гэх мэт.
Зарим номын тайлбараас дурдвал: Цагаан шүхэрт-хэл амыг хаахад, Моломнамсүм-бурхан болоочийн хойтын буянд, Чогжү мүнсэл-аян замд саадгүй явахад, Гурван гүрэм-үхээрээс бузартах, хулгай дээрэмд өртөх, гай барцад зэргийг арилгадаг байна. Усан луу жилд үхэр, луу, хонь, нохой жилтэй хүмүүс тусгайлан засалтай тул өөрсдөө биеэр ирэн засал номоо хийлгэх хэрэгтэй гэнэ.
Нархажид сүмийн дүйцэн хурал: Шинийн найман
-Насны бүтээл Цагаан дархи, Манла, Цэнд хурна. Энэ ном нь насанд цөв орох, эд барагдах шалтгаанаас гэтэлгэнэ.
Шинийн арванд
-Ханд цээжү буюу дагнисын бүтээлээр их хөлгөний нууц тарни шим болох Лүйжин цогчид хурна. Гэр бүлийн хоорондын засал, айлын гал голомтыг дэвжээж үйлс хийморийг сэргээн барцад саадыг арилгах нигууртай.
Шинийн арван таванд
-Ногоон Дарь эхийн бүтээл хурна. Энэ номыг хуруулбал үйлсийг тэгшилж, эд баялаг, нас буян, хань, үрийн даллага авахуулна.
Шинийн хорин таванд
-Нар хажид бурхны бүтээлийг хурна. Эд баялгийн бумбыг бүтээж энэ хойтын аврал буяныг даатган хурах аж.
Шинийн хорин есөнд
-Жамсран, Дүртэд дагва сахиус тахиж цогчид өргөн, догжир гаргана. Хэл ам, хэрүүл тэмцэл, архи болон бусад ад донг амирлуулах заслыг хурна. Нар хажид сүмийн сүлд дуудах өдрүүд: Даваа гаригт-нохой жилтэн, мягмарт-могой морь, лхагва гаригт-хулгана гахай, пүрэв гаригт-бар туулай, баасан гаригт-хонь, бич, тахиа, бямба гаригт-үхэр, нямд-луу жилтэй хүмүүсийн сүлдийг дуудаж байгаа юм байна. Нар хажид сүмд жилийн засал номоо хийлгэвэл 25-35 мянган төгрөгийн үнэ ханштай аж. Зурхайчдын хэлж буйгаар хүн бүр төрсөн он сараараа өөр, өөр засал ном хийлгэх хэрэгтэй болохоор заавал очвол зохистой гэнэ. Харин зайлшгүй хийлгэх хэрэгтэй гэх зарим номуудаас дор дурдъя. Эхнэр, нөхөр хоёр тухайн жилд нэг суудалд суусан бол салгуулах ёстой.
ГАЛД СУУВАЛ шүр, зэс болон улаан өнгийн хувцас бүү ав. Өвс шарлах цагт болгоомжил. Алс хол, нэн ялангуяа баруун зүгт явахыг тэвч. Улаан юм, Цэнд уншуул.
ШОРООНД СУУВАЛ алт болон эрдэнийн зүйл, бурхан тахилын хэрэгсэл бүү ав. Жалгын ам харлах цагаар баруун хойд зүгт, нэн ялангуяа хэрүүл тэмцэлтэй газар явахыг тэвч. Сундуй уншуул. Настай эмэгтэй хүний анхаарах хатуу суудал тул засалд хичээ.
ТӨМӨРТ СУУВАЛ төмөр мэсний зүйл бүү ав. Ус хөлдөх цагаар хойд зүгт төмрийн дарханы газар болон оршуулгын газар явахыг тэвч. Нанжад, Ча Сүм уншуул.
ОГТОРГУЙД СУУВАЛ олс дээс, татлага сур бүү ав. Газар хөхрөх цагаар зүүн хойд зүгт, нэн ялангуяа эмэгтэй хүний оршуулганд оролцох, явахыг тэвч. Алтангэрэл, Ширнэн уншуул.
УСАНД СУУВАЛ бөөгийн эдлэл болон хар өнгийн эд зүйл бүү ав. Гол ус гэсэх цагаар зүүн зүгт явахыг тэвч. Алтангэрэл, Доржнамжим уншуул.
УУЛАНД СУУВАЛ хуврагийн хувцас болон эд хэрэгсэл бүү ав. Газар хөлдөх цагаар зүүн урагш явж, агуй хонгил газраар орох болон хүний хар хэл амнаас сэргийл. Жадамба, Хамчуннагбо уншуул. Настай эрэгтэй хүний анхаарах хатуу суудал тул засалд хичээ.
МОДОНД СУУВАЛ сүх, харуул зэрэг хэрэгсэл авах болон мужааны газар бүү оч. Ургаа мод гөлөглөх цагаар өмнө зүгт явахыг тэвч. Нити, Донба Жанбийн До уншуул.
ХИЙД СУУВАЛ агуй хонгилд суухаас сэргийлж, цоохор сав суулга бүү ав. Үр жимс боловсрох цагаар баруун урд зүг руү, нэн ялангуяа найр хуримын газар очихыг тэвч. Нити, Сэдэд уншуулах ёстой юм байна.
ИНГЭЭД ХИЙДҮҮДЭД УНШИЖ БАЙГАА ЗАРИМ НИЙТЛЭГ НОМЫН ҮНИЙГ ХҮРГЭЕ
Түвдэнпэлжээлин хийд
1. Алтангэрэл 500 төгрөг
2. Ариунсан 500 төгрөг
3. Алтангэрэл даллага идээтэй 2500 төгрөг
4. Барчид лхамсэл 500 төгрөг
5. Банзрагч 500 төгрөг
6. Бэрэнчимбу до 500 төгрөг
7. Бумчин 500 төгрөг
8. Бурхны аравнай 500 төгрөг
9. Бурхан багшийн налчиг 500 төгрөг
10. Балган донаа сэржим 1000 төгрөг
11. Баянзүрх хайрханы сан сэржим 1000 төгрөг
12. Ганжуур 5000 төгрөг
13. Гурван гүрэм 2000 төгрөг
14. Галын сан 500 төгрөг
15. Говийн Лхасэржим 1000 төгрөг
16. Дорж жагжиа 500 төгрөг
17. Жадамба 500 төгрөг
18. Загд зүсэм 500 төгрөг
19. Их манал 4000 төгрөг
20. Лүйжин 10000 төгрөг
21. Мэнгэ засах 500 төгрөг
22. Маанийн ерөөл 500 төгрөг
23. Ногоон дарь эх сэржим 1000 төгрөг
24. Хийморийн сан 500 төгрөг
25. Ширнэн дүдэг 35000 төгрөг
26. Шишэд засал 1000 төгрөг
27. Сундуй 500 төгрөг
28. Сундуйн жүд 1000 төгрөг
29. Дөрвөн уулын сан 500 төгрөг
30. Дөрвөн уулын сан сэржим 500 төгрөг
31. Арван хангал 2000 төгрөг
32. 1000 цагаан шүхэрт 5000 төгрөг
33. 1000 ногоон дарь эх 5000 төгрөг
34. 1000 Манал 5000 төгрөг
35. 1000 Цэнд 5000 төгрөг
Гандантэгчинлэн хийдийн бадма Ёго дацан буюу Гэсэр хийд
1. Алтанганжуур 10000 төгрөг
2. Данжуур 5000 төгрөг
3. Алтангэрэл 500 төгрөг
4. Алтангэрэлийн даллага 500 төгрөг
5. 13 сан 500 төгрөг
6. Арван хангал 1500 төгрөг
7. Ариун сан 500 төгрөг
8. Аюуш 200 төгрөг
9. Аян замын ерөөл 500 төгрөг
10. Бумчин 500 төгрөг
Ж.БАЯРСАЙХАН
Сэтгэгдэл ( 1 )
Бурханы номыг мөнгөөр үнэлдэгүй, харин сүжгээр үнэлж бололцоогоороо хандив өргөдөг гэж сонссон. Бурханы сургаал, номыг гажуудуулсан хуврагуудыг ЛАДРАМ гэж нэрэлдэг гэсэн шүү.