ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

2025 оны 06 сарын 20

Аргын тооллын 6 сарын 20, Бархасвадь гараг. Билгийн тооллын 24

ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН ТАВАН ШАР  ЦАГААН БИЧ ӨДӨР

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 04:53-20:55
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Гал

Аргын тооллын 6 сарын 20, Сугар гараг. Билгийн тооллын 24, Дэлгэрүүлэгч одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай, жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu