САЙД & SAD | Эргэн төлсөн 33 тэрбум зээлийн ЭХ ҮҮСВЭР хэнийх вэ

Б.Цог | Zindaa.mn
2025 оны 06 сарын 20

Зургаадугаар сарын 18-ны Засгийн газрын хуралдаан шинэхэн сайд нарын хувьд “Есдүгээр сарын нэгэн” байлаа.

Тамгаа гардаж авсан 1А-ынхан түрүүчээсээ шалгалтад унаж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням бүхэл бүтэн яамныхаа нэрийг буруу бичиж, боловсролын зэргээ нийтэд харуулаад амжлаа.

Олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн тэрбээр их хуралд орохоосоо өмнө “Прокон майнинг монголиа” уул уурхайн компанийн гүйцэтгэх захиралын албан тушаал эрхэлж байснаас өөрөөр түүнд энэ салбарын ажлын туршлага байхгүй гэхэд болно.

Монгол Улсад сайд нарыг улс төрийн тохироо, намын дэмжлэг дээр үндэслэн томилдог ч тэрбээр бодлогын түвшинд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын албан тушаалд тэнцэж, энэ салбарыг авч явна гэдэг нь эргэлзээтэй.

Мөн Г.Дамдиннямын өнгөрсөнд холбогдсон хэргүүдээс үзвэл уул уурхайн салбарт ашиг сонирхлын зөрчил үүсгэж, дахин “хулгай хийх” өндөр магадлалтай гэж хэлэх хүмүүс ч олон бий.

Нэхэн санавал, 2021 оны эхээр “Хөгжлийн банк”-ны зээлийг тойрсон дуулиан Монголын улс төрийг донсолгож, УИХ-ын гишүүн Г.Дамдинням ч энэ хэргийн сүүдэрт нэр холбогдсон юм.

Хөгжлийн банкнаас 2019 оны сүүлчээр “Вертекс Майнинг Сервис” ХХК-д барьцаа хөрөнгөгүй, бизнесийн ямар нэг төлөвлөгөөгүйгээр 33.14 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг.

Улмаар энэ хэрэгт УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг холбогдуулан шалгаж, Г.Дамдинням болон түүний хамаарал бүхий этгээдийн дансаар дамжсан болохыг тогтоосон. Гэвч эцэстээ түүнийг яллагдагчаар таталгүйгээр хэрэг хаагдсан.

Ингээд 2022 оны эцэс гэхэд “Вертекс Майнинг Сервис” ХХК 33 тэрбумын зээлээ эргэн төлсөн хэмээн Хөгжлийн банк мэдээлсэн ч энэ зээлийг эргэн төлсөн мөнгөний эх үүсвэр мөн л хууль бус байх магадлал өндөр гэдгийг зарим эх сурвалжууд хэлж буй.

Хэдийгээр Г.Дамдинням шүүхээр буруутгагдаагүй, ял хүлээгээгүй боловч улсаас авсан олон тэрбумын зээл, улстөрчийн хамаарал бүхий компани, зээлийн эргэн төлөлт, дараа нь  хэрэг хаагдсан гээд энэ үйл явц хуулийн дагуу явагдсан гэхэд итгэх хүн одоо ч байхгүй.

Иймд бид, “хулгай хийх”-ийг завдсан үйлдлээ зээлээ төлсөн гэдэг ганц тайлбараар  зөвтгөж, ял шийтгэгдээгүй гэдэг үгээр нэр цэвэр үлдэхийг хичээж ирсэн залуу сайддаа хатуу хараа хяналт тавих шаардлага нэгэнт бий болоод байна.  

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.100) 2025 оны 06 сарын 20

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
123(66.181.179.141) 2025 оны 06 сарын 20

Энэ муу хүн хог ирээд буцах хүмүүний амьдралын зурвасхан хугацааг баллах гэж хүн болж төрсөн юм уу? Бууны нохой, бусдын гар хөл болсон хүн сүг минь бага галзуураад хугацаагаа дуусгаарай.Чиний амьдрал ч бас хугацаатай шүү. Бусдад баг гай бол...

0  |  0
Зочин(103.212.116.194) 2025 оны 06 сарын 21

Нэр цэвэр гишүүн байхгүй бүгд хулгайч хулгай сурах гэж гишүүн болдогшд танар

1  |  0
Иргэн 1(66.181.190.249) 2025 оны 06 сарын 21

Төрд иймэрхүү луйварчид оргонодог газар болчихож.... Ард түмний татвар дээр тарвалзаж илүү харж билүү долоож явдаг нөхдийг сайд болгоу байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Төрд шургалаад идэж ханахгүй нөхдийг эргүүлэн татмаар бна. Хийж гавьсан юмгүй идэж завшигчдыг тэжээмээргүй бна. Хуулийн байгууллага нь яагаад хамгаалаад байгааг ойлгохгүй бна.

2  |  0
өмгөөлөгч (66.181.188.246) 2025 оны 06 сарын 21

хэнийх ч байсан яадаг юм вэ чамаас аваагүй бол болоо юм биш үү

0  |  1
өмгөөлөгч (66.181.188.246) 2025 оны 06 сарын 21

хэнийх ч байсан яадаг юм вэ чамаас аваагүй бол болоо юм биш үү

0  |  1
өмгөөлөгч (66.181.188.246) 2025 оны 06 сарын 21

хэнийх ч байсан яадаг юм вэ чамаас аваагүй бол болоо юм биш үү

0  |  1
Close menu