Налайхын уурхайд дахин осол гарлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

  Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, иргэн Д-гийн нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, 60 метрийн гүнд ажиллаж байсан иргэн Г /50 настай эрэгтэй/, Б /23 настай эрэгтэй/, Б /30 орчим настай эрэгтэй/ нар дарагдсан байна. Энэ тухай  дуудлага 11 дүгээр сарын 17-ны 15:55 цагт Уул уурхайн аврах албанд ирснээр тус алба болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 70 гаруй алба хаагч, Цагдаа, Эрүүл мэндийн нэгдэл, Прокурорын байгууллагын ажилтнууд нийт-90 гаруй ажилтан алба хаагч 14 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 11 дүгээр сарын 19-ний өдрийн шөнийн 00:46 цагт цогцсуудыг гаргасан байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top