Оюу толгойн гэрээ тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нарын халз мэтгэлцээн өчигдөр МҮОНТ-ийн "600"-гийн студиэс шууд явагдлаа. Уг мэтгэлцээн гурвантаа хойшлогдсоны эцэст өчигдөр хоёр цаг гаруй мэтгэлцсэн нь Монголын ард түмэн төдийгүй гадаад дотоодын олон хүний анхаарлыг татаж байв. УИХ-ын дэд дарга С.Баярцогт: "Би энэ гэрээг хийлцсэний хувьд сүүлийн гурван жил хүмүүст тайлбарлаж байна. Элдвийн хэл ам байгааг бодоход би их муу тайлбарласан бололтой. Мэтгэлцэх саналыг тавьсан С.Ганбаатар гишүүнд баярлалаа. Үнэхээр Монголчуудын дийлэнх олонхийн анхаарлыг татаж байна" гэсэн бол С.Ганбаатар: "С.Баярцогт гишүүнд баярлалаа. Ярих боломж олдож байна. Мэтгэлцэх энэ өдрийг олон жил хүлээлээ. 2006 оноос эхлээд олон жагсаал цуглаан, олон эрдэмтдийн голоо харлатал хэлж байсан үг байна. Дээр нь нэмээд өлсгөлөн зарлаж байсан 11 хүний олон жилийн хөдөлмөр цаг хугацааг хүлээсэн үгийг хүргэх гэж байгаадаа баяртай байна" гэсэн юм. Мэтгэлцээнийг шууд үзэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу...
Сэтгэгдэл ( 0 )