Монголын нүүрсний чанарыг сайнгүй байна гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 06
Дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний үнэ Европын эрэлт буурахын хэрээр 2013 оны эхний улиралд 5.9 хувиар буурах хандлагатай байна. Коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 170 ам.доллараас 160 ам.доллар болж буурах төлөвтэй байгааг Doyle Trading Consulting-ийн захирал Стив Дойл өчигдөр мэдэгдсэн байна. Мөн тэрбээр “2013 оны дөрөвдүгээр улиралд бага зэрэг өсч 180 ам.доллар болох дүр зураг харагдаж байна. Энэ нь АНУ-ын зүүн хэсэгт орших Аппалачигаас Авсрали руу зөөх нүүрсний нийлүүлэлт 30 сая тонноор багасахтай холбоотой” гэж тайлбарлажээ. Түүнчлэн “Монгол болон Мозамбикаас олборлож буй нүүрс дэлхийн зах зээлд гарахдаа удаан байна. Чанарын хувьд дэлхийн бусад бүс нутгаас олборлож буй нүүрснээс муу байгаа юм” гэж Нью-Йорк хотод болж буй “Lunch, coal, Q&A” хурлын үеэр хэлсэн байна. Энэ хурал нь 2013 онд дэлхийн нүүрсний зах зээлд ямар өөрчлөлт гарах тухай тодорхойлох зорилготой аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top