Өнгөрсөн гурван сарын хугацаанд манай экспортын голлох бүтээгдэхүүн нүүрсний үнэ багагүй унаж, нийлүүлэлт ч тодорхой хэмжээгэээр хумигдсан. Энэ үед тухайн салбарын мэргэжилтэн шинжээч нар, дээрх байдал цаг зуурын өөрчлөлт гэдгийг хэлж, эрэлт нэмэгдэхийг хүлээж байх хэрэгтэй хэмэээн таамаглаж байсан нь талаар болсонгүй.
Хятадын хил орчмын нүүрсний нөөц дундарч, байнга өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ хангахын тулд урд хөрш үнийг өсгөсөн байна. Одоогоор нэг тонн угаасан нүүрс 850, түүхий нүүрсний үнэ 650 юань болж өссөн нь өмнөх сарынхаас даруй 30-50 юаниар нэмэгдсэн ханш юм. Нүүрсний үнэ цаашид ч өсөх хандлагатай байгааг шинжээчид хэлж байна.
“Үндэсний шуудан” сонин
Д.МӨНХ
Сэтгэгдэл ( 0 )