Голлох эрдэс баялгийн экспорт нэмэгдсэн байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 12
Монгол Улсын гадаад худалдааны голлох бүтээгдэхүүн эрдэс баялаг. Тиймээс эрдэс баялгийн гадаад худалдаа энэ онд ямар байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.

Нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн сарын байдлаар 18.8 сая тонн хүрчээ. Манай улс өнгөрсөн оны мөн үед18.4 сая тонн нүүрс экспортлож байсан байна. Энэ онд улсын төсөвт нүүрсний экспортоос нэг их наяд 151тэрбум 820 сая төгрөгийн орлого хуримтлагдсан аж. Өнгөрсөн онд нүүрснии нийт экспорт 24 сая тонн хүрч байжээ.

Харин алтны экспорт буурсан байна. Монгол Улс энэ онд 2.3 тонн алт экспортлосон бол өнгөрсөн онд 3.2 тонныг экспортлож байсан юм. Гэхдээ алтны олборлолт ялимгүй өссөн бөгөөд өнгөрсөн онд 5.4 тонн алт олборлосон бол энэ онд 5.5 тонныг олборлоод байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдэгдэж байна. Мөн энэ жил зэсийн экспорт өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал, энэ оны эхний 11 сард нийт 544 мянган тонн зэс экспортод гаргасан бол өнгөрсөн онд 524 мянган тонныг гаргасан байна. Төмрийн хүдрийн экспорт болон олборлолт өсжээ. Энэ жил таван сая 743 мянган тонн төмрийн хүдэр экспортолсон бол өнгөрсөн онд таван сая 85 мянган тонныг гаргаж байжээ.

Өнгөрсөн жил таван сая 485 мянган тонн төмрийн хүдэр олборлож байсан бол энэ жил долоон сая 162 мянган тонныг олборлоод байгаа аж.

“Өглөөний сонин”

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top