“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчигийг өчигдөр томилсон байна. Түүний нэрийг Засгийн газраас санал болгосны дагуу Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдсан байна. Өчигдөр хуралдсан ТУЗ Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчигийг томилох шийдэрийг гаргасан нь энэ аж. “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар томилогдоод байгаа Ц.Сэдванчигийн хувьд өмнөх парламентад УИХ-ын гишүүн байхдаа Оюутолгойн Монголын талын хувь эзэмшлийг нэмэгдүүлэх ёстой гэсэн шаардлага тавьж байсан түүхтэй.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )