Манай тал Канадын Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, журмыг нэвтрүүлж, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн чиглэлийн туршлагыг судлахаар эрс шийдээд байгаа аж. Уул уурхайн сайд уурхайн сайд Д.Ганхуяг Канад Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Грегори Голдхауктай уулзах үеэрээ энэ талаар ярилцсан аж. Мөн Канадын хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж, уул уурхайн эрдэс баялгийн салбарын компаниудын хөрөнгийн зах зээлд анхны хувьцаагаа хэрхэн гаргадаг тухай туршлага судлах, Монголын хөрөнгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцжээ. Тэгэхээр Лондонгийн биржтэй түншлээд ч, Эрдэнэс Тавантолгойн IPO –гоо Лондонд гаргаж чадахгүй байгаа манай эрхмүүд Торонто тийш анхаарлаа хандуулаад байгаа бололтой байна.Дагаад Эрдэнэс Тавантолгойн IPO-г Торонтогийн бирж дээр гаргахаар судлаад байна уу гэдэг асуулт ч гарч байна.
Харин Элчин сайд Грегори Голдхаук Канад Улсын Хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC/-ноос жил бүр Канадын Торонто хотод зохион байгуулдаг олон улсын эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, үзэсгэлэн яармагийн талаар манай сайдад танилцуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )