Ашигт малтмалын газраас Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.
Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, салбарын зохистой хөгжлийг хөхүүлэн дэмжих, тус салбарт бизнес эрхлэгчдийн хууль ёсны, нийтлэг эрх ашгийг хамгаалах, салбарын холбогдолтой хууль тогтоомж, журам шийдвэрийг бизнес эрхлэгчдэд шуурхай мэдээлэх, холбогдох сургалт, уулзалтыг зохион байгуулах, салбарын үйл ажиллагаа, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр ашгийн талаар үнэн бодитой, тэнцвэртэй зөв мэдээллийг нийтэд түгээх зорилгоор дээрх Санамж бичгийг байгуулжээ. Уг Санамж бичигт шинээр батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт хийсэн аливаа хууль, эрх зүйн акт, журам дүрмийг тус салбарт бизнес эрхлэгчдэд шуурхай мэдээлэх, мэдээлэл солилцох, уулзалт, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх зэрэг олон асуудлыг тусгажээ.
Санамж бичигт АМГ-ын дарга Г.Алтансүх, МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Н.Алгаа нар гарын үсэг зурж хоёр байгууллагын уламжлалт хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаад орнуудад болдог уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг уулзалт зэрэгт хамтран бэлтгэн оролцож байх, уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зэрэг хэд хэдэн асуудлаар санал бодлоо солилцов. Ёслолын ажиллагаанд АМГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Алтанцог, Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх, МҮУУА-ийн зөвлөх Д.Хишигсүрэн нар оролцов.
Сэтгэгдэл ( 0 )