Өвөрхангайд өөх ч биш булчирхай ч биш болсон УИХ-ын гишүүн асан Д.Зоригт Монгол Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал болох гэнэ гэсэн бор шувуу нисч явна. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар Өвөрхангай аймаг нэр дэвшсэн бөгөөд СЕХ түүнийг гишүүнээр сонгогдсонд тооцон нэрийг нь УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Гэвч тэрээр гишүүний тангараг өргөхөөс татгалзсан юм.
Д.Зоригтыг Орос улсад суух элчин сайдаар явна гэсэн таамаг байсан. Гэвч түүнийг үйлдвэрийн даргаар томилохоор ОХУ-ын талтай тохирсон сураг ч байна. Уг нь тус үйлдвэрийн захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, эсвэл Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарын нэг нь очих мэдээлэл гарсан ч өнөөдрийн байдлаар "Монгол Шуудан"-гийн Д.Зоригт болоод хувиржээ.
“Эрдэнэт”-ийн шинэ захирлын томилгоог энэ долоо хоногт шийдэх мэдээлэл байна.
А.НОМИН
Сэтгэгдэл ( 0 )