Draig Resources 7,8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 16

Австралийн уул уурхайн компаниуд манай орд газруудыг сонирхох хандлага нэмэгдсээр байгаа. Тэдний нэг болох C @ LIMITED хэмээх нэрээ өөрчилсөн Draig Resources компанийн тухайд  Өмнөговь аймагт нүүрсний 8 орд газар авсны зэрэгцээ Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд орших Баянтээгийн ордын лицензийг эзэмшиж буй. Ер нь бол тус компани анх орд газруудын лицензийг эзэмшигч болоогүй байхдаа лицензийг өөрийн болголоо гэх мэдээллийг Bloomberg-ээр дамжулан олон нийтэд хүргэж байсан. Тэрчлэн Австралийн бирж дээрх тус компанийн хувьцааны ханшид өсөлт гарч байсан юм. Гэтэл тийм мэдээллийг хийснээс нь 6 сарын дараа талууд хараахан тохиролцоонд хүрээгүй байгаа нь тодорхой болж байсан. Энэ нь уул уурхайн компаниуд орж ирэхээсээ өмнө зах зээл дээр зориуд мэдээлэл тарааж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдагийн нэг жишээ болж байсан юм. Ямартаа ч тус компани манай ордуудад эхний ээлжинд 7,8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top