Иргэд хадгалуулахаас татгалзахгүй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 17

 

Хадгаламж, зээл, мөнгөний нийлүүлэлтийн арванхоёрдугаар сарын эцсийн байдлаарх мэдээллийг хүргэж байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 12 дугаар сарын эцэст 6990.5 тэрбум төгрөгт болж өмнөх оны мөн үеийнхээс 23.9 хувиар буюу 1349.3 тэрбум төгрөгөөр, өмнөх сарынхаас 1.8 хувиар өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн 4.2 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм.

Нийт хадгаламжийн тухайд  12 дугаар  сарын эцэст 4922.8 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 26.5 хувиар  өсчээ.

Үүнээс төгрөгийн хадгаламж 3488 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 575.6 тэрбум төгрөг буюу 19.7%-аар өссөн үзүүлэлттэй байна.

Иргэдийн хадгаламж 3109.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 522.6 тэрбум төгрөгөөр буюу 20.2%-аар өсчээ.

Аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 16.2 хувиар өсч 378.8 тэрбум төгрөгт хүрчээ.

Харин Мөнгөний нийлүүлэлт  12 дугаар сарын эцэст өмнөх сарынхаас 8.3%, өмнөх оны мөн үеийнхээс 18.8%-аар өсч 7617.2 тэрбум төгрөгт хүрчээ.

Гадаад валютын улсын албан нөөц 12 дугаар  сарын байдлаар 4.1 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 66.5 хувиар өслөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top