Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2013 оны 1 дүгээр сарын 15-ны байдлаар 389.3 сая ам.доллар, үүнээс экспорт 146.3 сая ам.доллар, импорт 243.0 сая ам.доллар боллоо. Гадаад худалдааны нийт эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 36.6 хувь, экспорт 24.2 хувь, импорт 45.3 хувиар өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2013 оны 1 дүгээр сарын 15-ны байдлаар 96.6 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 95.8 хувиар өссөн байна. Нийт экспортод нүүрс 43.7 хувь, зэсийн баяжмал 22.1 хувь, төмрийн хүдэр 13.7 хувь, боловсруулаагүй газрын тос 8.7 хувь, цайрын хүдэр, баяжмал 5.5 хувь, молибдений хүдэр, баяжмал 1.3 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 1.2 хувь, үлдсэн 3.8 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
Автобензиний импортын биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 14.0 мян.т, үнийн дүн нь 20.5 сая ам.долл, суудлын автомашины импортын биет хэмжээ 339 ширхэг, үнийн дүн 2.3 сая ам.долл, гурилын импортын биет хэмжээ 2.9 мян.т, үнийн дүн 0.6 доллараар өсч, цахилгаан эрчим хүчний биет хэмжээ 5.4 сая квт.ц, үнийн дүн 0.3 сая ам.доллараар буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )